Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн 2023 оны 01 дүгээр сарын тойм
ХОВД АЙМГИЙН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН БОХИР УСНЫ ТОЙМ МЭДЭЭ
1.Гадаргын усны чанар: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт гол энэ сард ёроолдож хөлдсөн учир Буянт голын дээд, доод, цэгээс усны сорьц авах боломжгүй байна.
2.Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны хяналт шинжилгээ: 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн /ТЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан доорх хүснэгтэнд үзүүллээ.
Хүснэгт 1. Ховд хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж
Сар |
Хаягдал бохир |
Сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
PO4 мг/л |
Цэвэршилт % |
01 |
Төв ЦБ |
Орох |
8.70 |
90.4 |
205.4 |
37.9 |
|
|
|
|
55.74 % |
Гарах |
8.40 |
73.2 |
90.9 |
33.2 |
34.77 |
1.113 |
3.08 |
2.117 |
|||
MNS4943:2015 |
|
6-8 |
30.0 |
20.0 |
20.0 |
15.0 |
1.5 |
|
Тайлбар: Ж/б-Жигнэгдэх бодис, БХХ5- Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Пирманганат исэлдэх чанар
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 55.74%-ийн цэвэршилттэй байгаа бөгөөд цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж орох нь 10.3 гарах нь 4.5 дахин давсан байна.
Дүгнэлт: 2023 оны 01 дүгээр сард хийсэн бохир усны шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжийн ус MNS4943:2015 стандарттай харицуулахад хаягдал бохир усны Жинлэгдэх бодисын агууламж нь орох 3.0, гарах 2.4 дахин, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж орох 10,3 гарах 4,5 дахин, Пирманганат исэлдэх чанарын агууламж орох 1.9 гарах 1.7 дахин, Аммони агууламж гарах 2.32, Нитрат агууламж гарах 0.07, Нитритийн агууламж гарах 0.21, Фосфорын агууламж гарах 1.41 дахин давсан байна. Энэ сард цэвэршүүлэх байгууламжийн хаягдал бохир ус нь 55.74%-тай цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ