Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 10 дугаар сарын тойм
ХОВД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 10 ДҮГЭЭР
САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2021 оны 10 дугаар сард Мөнххайрхан-Дунд цэнхэр, Төгрөг-Манхан, Дөргөн-Хар-Ус, Буянт-дээд, Буянт-доод Чонохарайх-дээд, Чонохарайх-доод голын уснаас химийн сорьц авч усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийлээ.
2021 оны 10 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Дундцэнхэр |
|
|
2.1 |
0.19 |
0.004 |
0.031 |
2 |
Төгрөг |
|
|
2.6 |
0.25 |
0.003 |
0.045 |
3 |
Хар-Ус |
|
|
3.0 |
0.31 |
0.007 |
0.051 |
4 |
Буянт - дээд |
8.90 |
2.6 |
2.8 |
0.27 |
0.003 |
0.028 |
5 |
Буянт - доод |
8.34 |
2.5 |
2.4 |
0.24 |
0.004 |
0.025 |
6 |
Чонохарайх-дээд |
8.48 |
2.4 |
3.3 |
0.29 |
0.005 |
0.048 |
7 |
Чонохарайх-доод |
8.06 |
2.2 |
3.5 |
0.26 |
0.006 |
0.045 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Долоон нуур гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуур голын усны эрдэсжилт 178.9 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна
Төгрөг гол: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 196.7 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хар усан нуурын ус: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар усан нуурын усны эрдэсжилт 207.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 195.0 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 195.7 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Чонохарайх гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 188.6 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 203.4мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус энэ сард 33%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД БОШЛ