Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2019 оны 10 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 10 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 10 дугаар сард Төгрөг-Манхан, Чонохарайх-дээд, Чонохарайх-доод, Хар ус-Дөргөн, Мөнххайрхан-Дундцэнхэр, Буянт-дээд, Буянт-доод, хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 10 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Төгрөг-Манхан |
- |
- |
3.3 |
0.17 |
0.006 |
0.010 |
2 |
Чонохарайх-дээд |
8.22 |
1.9 |
2.5 |
0.28 |
0.003 |
0.016 |
3 |
Чонохарайх-доод |
8.53 |
2.0 |
1.7 |
0.31 |
0.004 |
0.019 |
4 |
Хар ус-Дөргөн |
- |
- |
3.2 |
0.14 |
0.002 |
0.021 |
5 |
Мөнххайрхан – Дундцэнхэр |
- |
- |
2.4 |
0.22 |
0.003 |
0.015 |
6 |
Буянт - дээд |
8.69 |
2.7 |
2.8 |
0.12 |
0.004 |
0.026 |
7 |
Буянт - доод |
9.16 |
2.4 |
2.2 |
0.20 |
0.005 |
0.030 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Төгрөг гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 169.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Чонохарайх гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 143.9 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 151.8 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хар ус нуур: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар ус нуур голын усны эрдэсжилт 131.1 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Дундцэнхэр гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Дундцэнхэр голын усны эрдэсжилт 157.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 199.0 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 207.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 25 %-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ