Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 05 дугаар сарын тойм
Ховд аймгийн гадаргын усны чанарын тойм мэдээ
/2021 оны 05 дугаар сар/
ГАДАРГЫН УСНЫ ЧАНАР: Ховд аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу энэ сард Долоон нуурын гол, Буянт голын дээд, доод, 3 хяналт шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, усны чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 05 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан дараах хүснэгтээр харуулав.
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Долоон нуур-Мөнххайрхан |
|
|
2.6 |
0.30 |
0.012 |
0.046 |
2 |
Буянт-дээд |
7.84 |
2.4 |
2.4 |
0.38 |
0.011 |
0.049 |
3 |
Буянт-доод |
7.52 |
2.2 |
2.2 |
0.33 |
0.013 |
0.057 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Долоон нуурын голоос: энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлход дунд цэнхэрийн голын усны эрдэсжилт нь 196.0 мг/л байна.
Буянт голоос: энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлход Буянт дээд цэгийн усны эрдэсжилт нь 208.1 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт нь 198.3 мг/л байна.
ХАЯГДАЛ БОХИР УСНЫ ШИНЖИЛГЭЭ: Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах гэсэн 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус нь энэ сард 31.8%-ийн цэвэршилттэй байна. Бохир усны сорцыг хуучин картнаас авсан болно.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ