Урьдчилсан мэдээ > Сарын төлөв

Сарын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-12-04 14:00:45

2024 ОНЫ  11 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн салбар уулсаар -12...-20°C, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг.

Сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар 0-4 мм цас ордог байна.

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

       Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД-ийн орчим /Зураг 2/, хур тунадас ОЖД-ийн орчим /Зураг 4/ байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг /Зураг 5 /-д харуулав.

  Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

 

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.