Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Манхан сумын уур амьсгалын өөрчлөлт
Оршил
Энэхүү уур амьсгалын тодорхойлолтоор Ховд аймгийн Манхан өртөөний 1985-2015 оны хоорондох ажиглалтын материалыг ашиглан агаарын температурын дундаж, үнэмлэхүй их , үнэмлэхүй бага температур, хөрсний температурын дундаж, шороон шуурга , харьцангуй чийг, хур тунадас хэрхэн өөрчлөгдөж байгааг судлахын зорьсон болно.
Ховд аймгийн Манхан сум нь эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт оршдог. Байгалийн уулархаг, цаг агаар сэрүүн. Жилийн дундаж температур +20о градус цельс, зуны дулааны температурын дундаж нь +15.00 — +16.00 градус , хамгийн их дулаан нь +28.00— +40.00 градус хүрдэг. Өвлийн хүйтний температурын дундаж -13.00— -14.00 градус цельс орчим, их хүйтэн нь -29.00— - 30.00 градус байдаг. Жилийн дундаж хур тунадас 70.0 мм, хуртай жилийн тунадас 142.0 мм, гантай жилийн дундаж тунадас 60.0 мм орчим байдаг.
- Агаарын температур
Уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг бол агаарын температур юм. Монгол орон Ази тивийн эх газрын төв хэсэгт орших учраас өвлөөс зунд, өдрөөс шөнөд температур их хэмжээгээр хэлбэлзэх дулааны горимын үндсэн онцлогтой эх газрын эрс тэс уур амьсгалтай.
Манхан сумын олон жилийн агаарын дундаж температур нь 1.1оС бөгөөд 1985-2014 оны агаарын температурын хандлагын өөрчлөлтийг графикаас харахад: Манхан суманд сүүлийн 30 жилд агаарын дундаж температур нь 2.3оС буюу олон жилийн дундажаас 1.20С-аар дулаарчээ.
Уур амьсгал өөрчлөгдөхийн хирээр бүс нутгийг чийг дулааны хангамж өөрчлөгдөж байдаг. 1985 оноос хойшхи хугацаанд агаарын дундаж температур харилцан адилгүй өсч буурсан байна. 2005 он хүйтэн жил байсан ба жилийн агаарын дундаж температур -1.30С ба 11,12,1-р саруудад 25.0-32.60С хүрч хүйтэрсэн. /зураг-1/
Агаарын дундаж температурын олон жилийн явцаас харахад хамгийн халуун болдог 7 дугаар сарын агаарын дундаж температур нь 6 болон 8 дугаар сарын агаарын дундаж температураас 1.9-2.0 градус, 5 болон 9 дүгээр сарын агаарын дундаж температур 1.6 градус, 4 болон 10 дугаар сарын агаарын дундаж температур 3.0 градусаар дулаарсан.
Дулааралт хүйтрэлтийн явцаас харахад 1985-2015 оны хоорондох хамгийн хүйтэн сарууд нь 12,1,2 дугаар сарууд ба дундаж температур нь 17.0-22.7 градус хүрч хүйтэрчээ. Агаарын температурын дундажын хамгийн их утга ихэнхдээ 7 дугаар сард ажиглагдсан байна.
Агаарын дундаж температурын арав арван жилийн явц, С0
Он/сар |
I |
II |
II |
IV |
V |
VI |
VII |
VIII |
XI |
X |
XI |
XII |
жил |
1986-1995 |
-21.0 |
-15.9 |
-5.2 |
6.3 |
14.7 |
18.7 |
20.8 |
18.4 |
12.5 |
3.4 |
-8.3 |
-15.7 |
2.4 |
1996-2005 |
-22.1 |
-16.8 |
-5.2 |
6.8 |
14.4 |
20.0 |
21.4 |
19.9 |
13.0 |
3.6 |
-8.4 |
-16.3 |
2.5 |
2006-2015 |
-23.4 |
-18.6 |
-4.1 |
7.0 |
13.3 |
18.9 |
21.2 |
18.9 |
12.2 |
4.3 |
-7.4 |
-18.8 |
2.0 |
Дээрхи хүснэгтээс харахад арван жилийн агаарын дундаж температур явц нь сүүлийн арван жилд өмнөх 10 жилүүдээсээ 0.4-05 градус хүрч дулааралтын эрчимшил буурсан байна. Агаарын температурын эрчим намар, өвөлдөө хамгийн их хавар зундаа харьцангуй сул явагдсан.
- Агаарын хамгийн их температур
Агаарын температурын хамгийн ихийн жилийн явцыг 2- дугаар зурагт харуулав. Судалгаанаас харахад хамгийн их дулаан нь 1985-2015 он хүртэл эрчимтэйгээр өссөн. 2015 оны 7-р сард 38.6 градус хүрч халсан. Мөн 1996,2001 онуудын 06-сар, 1997,2002,2004 онуудын оны 7-р сар, 2006 оны 08-саруудад 36.4-37.8С0 хүрч их халуун ажиглагджээ.
10 жилд +30.0С0 давж халсан хоногийн тоо
№ |
он |
Хоногийн тоо |
1 |
1986-1995 |
50 |
2 |
1996-2005 |
67 |
3 |
2006-2015 |
72 |
Нийт |
189 |
Манхан сумын нутгаар +30 градусаас дээш халах нь гол төлөв VI-VIII сард тохиолддог бөгөөд 1995-2014 оны хооронд өмнөх 10 жилээсээ +30 градусаас давж халсан өдрийн тоо 17-22 хоногоор нэмэгджээ.
- Агаарын хамгийн бага температур
Агаарын температурын хамгийн багын жилийн явцыг 3- дугаар зурагт харуулав. Судалгаанаас үзэхэд хамгийн хүйтэн нь 2005 оны 2-р сард 44.5 градус хүрч хүйтэрсэн. 2004оны 1- сар, 2011 оны 01-р саруудад 40.6-42.7 градус хүрч их хүйтэн ажиглагджээ.
10 жилд -30.0С0 давж хүйтэрсэн хоногийн тоо
№ |
он |
Хоногийн тоо |
1 |
1986-1995 |
38 |
2 |
1996-2005 |
31 |
3 |
2006-2015 |
20 |
Нийт |
89 |
-30 градусаас доош орж хүйтрэх нь гол төлөв 12,1 сард тохиолддог бөгөөд 1986-1995, 1996-2005, 2006-2015 онуудад -30 градусаас доош хүйтэрсэн хоногийн тоо 10 жил тутамд 11-18 хоногоор ажиглагдах нь багассан байна.
- Хөрсний гадаргын температур
Хөрсний гадаргын дулааны горим нь тухайн нутаг орны онцлог, хөрсний төрөл бүтэц , чийгээс хамаардаг. Манхан сумын хөрсний олон жилийн дундаж температур нь 3.8оС дулаан гарч байна.
Хөрсний гадаргын температурын жилийн харахад 6-8-р саруудад хамгийн их дулаан байх ба 12, 1-р саруудад хамгийн их хүйтрэлт ажиглагдсан байна.
- Хур тунадас
Уур амьсгал дулаарч байгаа өнөөгийн нөхцөлд тухайн нутгийн уур амьсгалыг илэрхийлэгч гол хүчин зүйлийн нэг бол хур тунадас юм. Энэ нь нөгөө талаас орсон хэмжээ, үргэлжлэх хугацаа, эрч хүчнээс хамаараад нийгэм, эдийн засагт сөрөг болон эерэг нөлөөг үзүүлдэг. Ховд аймгийн нутаг нь хур тунадас харьцангуй бага унадаг нутагт багтдаг бөгөөд нийт хур тунадасны 70-80% нь дулааны улиралд буюу 4-9 сард ордог.
1985-2015 оны хур тунадасны дундаж хэмжээ нь 7.2 мм байгаа бөгөөд 6-8 дугаар саруудад ихэвчлэн Манхан сумын нутгаар хур тунадас унасан байна. Сүүлийн жилүүдэд богино хугацаанд усархаг аадар хур тунадас ажиглагдах нь ихсэх хандлагатай байна. /5-р зураг/
1985-2015 онуудын олон жилийн нийлбэр хур тунадас нь 2442.5мм тунадас орсон байна.
Сард орсон хамгийн их хур тунадасыг авч үзвэл 2015 оны 06-р сард 140.5 мм тунадас унажээ. Жилийн нийлбэр хамгийн их тунадас 2015 онд 191.4 мм тунадас унасан байна. 1986,1999,2003 онуудад тунадас ихтэй жилүүд байсан ба 122.3-156.2мм хур тунадас оржээ.
Манхан сумын хур тунадас нь жилийн дотор харилцан адилгүй хуваарилагддаг бөгөөд дулааны улиралд жилийн нийлбэр хур тунадасны ихэнх хувь нь, харин хүйтний улиралд багахан хувь нь оржээ. /6-р зураг/
6. Агаарын чийгшил
Агаарын чийгшил нь уул нуруудын байршил, тэдгээрийн өндөршил зэрэгтэй уялдан жилийн чийгшлийн хуваарилагдалт харилцан адилгүй байдаг. Агаарын харьцангуй чийгшил нь чийгийн горимын нэг чухал үзүүлэлт юм.
Харьцангуй чийгийн олон жилийн явц
Жилийн хамгийн их утга нь өвлийн саруудад ажиглагдах ба 67-78% байхад хавар чийгийн хамгийн бага утга ажиглагдсан байна . Хамгийн их чийг 2006 оны 12- р сард 96%, хамгийн бага нь 2007,2008,2014 онуудын 6,7-р сард 9-10%-ийн харьцангуй чийг ажиглагджээ. Хоногийн явцад агаарын харьцангуй чийгшлийн их утга нь өглөө үүрээр, бага утга нь их үдэд ажиглагдсан байна.
Харьцангуй чийгийн олон жилийн явцаас харахад: 1995-1997 он хүртэл өсөөд,1998-2000 хүртэл буурч, 2001-2005 он хүртэл өсөөд, 2006-2014он хүртэл чийгийн бууралтын эрчимшил нэмэгдэх хандлага ажиглагдажээ.
10 жилийн дундаж харьцангуй чийг
Он,сар |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
дундаж |
1995-2004 |
79 |
71 |
54 |
44 |
41 |
47 |
47 |
49 |
44 |
55 |
69 |
74 |
56 |
2004-2014 |
78 |
74 |
51 |
36 |
34 |
41 |
46 |
47 |
43 |
50 |
66 |
77 |
54 |
Сүүлийн 10 жилд өмнөх 10 жилээсээ харьцангуй чийг 2%-иар буурсан.
Салхи
Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, тухайн орон нутгийн дулааны баланс, уул зүйн онцлогоос шалтгаална. Салхины хурд өвлийн улиралд эрс багасдаг энэ нь хүйтний улиралд манай улсын нутагт төвтэй эсрэг циклон тогвтортой оршдог учир ихэвчлэн намуун байх бөгөөд хавар, намар тус улсын нутгийг агаар мандлын фронтын бүс хойш урагш дайран өнгөрөх учир цаг агаар ихээхэн тогтворгүй болж салхи ширүүсдэг. Харин зуны улиралд даралтын шатлуур багасдаг учир салхи ихэвчлэн бага байдаг. Манхан сумын хувьд салхи нь баруун,баруун хойноос зонхилдог.
Манхан сумын салхины дундаж хурд, м/с
Он,сар |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
дундаж |
1985-1994 |
0.2 |
0.5 |
0.6 |
1.1 |
1.0 |
0.6 |
0.2 |
0.2 |
0.4 |
0.5 |
0.5 |
0.2 |
0.5 |
1995-2004 |
1.7 |
1.3 |
2.1 |
2.9 |
2.4 |
2.5 |
2.0 |
1.9 |
1.8 |
2.2 |
1.6 |
1.5 |
2.0 |
2005-2014 |
1.1 |
1.4 |
2.2 |
2.8 |
3.0 |
2.2 |
1.8 |
1.8 |
2.0 |
1.9 |
1.5 |
1.2 |
1.9 |
1995-2014 онуудын дундаж салхины хурд 2.0м/с буюу 1985-1994 онуудын 10 жилүүдийн салхины дундаж хурднаас 1.5м/с-ээр нэмэгдсэн байна.
Салхины хурдны жилийн явц, м/с
8-р зургаас харахад салхины дундаж хурдны жилийн явц нь хавар өссөн нь агаарын даралтын хэмжээ тогтворгүй болдогтой уялдан салхины хурд өссөөр 4-5-р сард хамгийн их утгандаа хүрч, өвөл зуны улиралд буурсан нь харагдаж байна. Салхины хурд ихсэх тутам учруулах хохирол эрс нэмэгдэхийн зэрэгцээ түүний хамт цасан ба шороон шуурга шуурч мал аж ахуй, зам тээвэр зэрэг улс ардын аж ахуйн олон салбарын хэвийн үйл ажиллагаанд зохисгүй нөлөөлдөг.
Салхины хамгийн их хурд
Он,сар |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Их хурд |
1985-1994 |
10 |
9 |
14 |
17 |
12 |
10 |
10 |
7 |
12 |
10 |
14 |
10 |
17 |
1995-2004 |
14 |
14 |
20 |
20 |
14 |
17 |
14 |
14 |
14 |
14 |
17 |
20 |
20 |
2005-2014 |
20 |
17 |
20 |
20 |
20 |
18 |
18 |
20 |
20 |
16 |
21 |
20 |
21 |
Дээрхи хүснэгтээс үзэхэд салхины хамгийн их хурд нь 2014 оны 11-р сард 21м/с, 1998 оны 04-р сар, 2006 оны 07-р сар, 2012 оны 04-р сар, 2013 оны 05-р саруудад 20м/с хүрч аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Шороон шуурга
Шороон шуурга нь салхины хурд, хөрсний гадаргын байдлаас болж үүснэ. Хөрсний гадарга сул элс шороо багатай бол салхины хүч их байсан ч шороон шуурга шуурах нь бага харин хөрс нь хуурай элс элс шороо ихтэй бол салхины хурд 8-9м/с байх үед ч шороо босч шороон шуурга ажиглагддаг.
Шороон шуурга олонтаа тохиолдох нь мал бэлчээрлэлт саатах, хот суурин, зам харгуй элсэн дарагдах зэргээр ард түмний аж амьдрал , аж ахуйн салбарын үйл ажиллагаанд ихээхэн сөрөг үр дагавар үзүүлдэг бөгөөд байгалийн гамшгийн хэмжээнд хүрч хөрс эдэгдэх, элсний нүүлт явагдах нэг шалтгаан болж байна.
Манхан сумын шороон шуургатай өдрийн олон жилийн дундажийг тодорохойлохын тулд 1985 оноос хойшхи сүүлийн 30 жилийн цуваанд судалгаа хийв.
10 жилийн шороон шуургатай өдрийн тоо
Он,сар |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
нийлбэр |
1985-1994 |
2 |
11 |
18 |
46 |
52 |
25 |
11 |
12 |
15 |
21 |
23 |
10 |
246 |
1995-2004 |
7 |
14 |
52 |
108 |
70 |
44 |
39 |
23 |
46 |
34 |
25 |
25 |
487 |
2005-2014 |
10 |
24 |
66 |
106 |
154 |
122 |
80 |
64 |
42 |
56 |
18 |
2 |
744 |
Нийт |
19 |
49 |
136 |
260 |
276 |
191 |
130 |
99 |
103 |
111 |
66 |
37 |
1477 |
Судалгаанаас харахад Манхан суманд шороон шуургатай өдрийн 1985-2014 оны хооронд 1477 удаа өдөр ажиглагдсан байна. Арав арван жилээр шороон шуурганы давтамжыг үзэхэд 1985-1994 оны хооронд 246 өдөр, 1995-2004 онд 487 өдөр, 2005-2014 онд 744 өдөр шороон шуурга ажиглагджээ. Арав арван жилийн давтамжаар нь аваад үзэхэд 10 жил тутамдаа 241-498 өдрөөр нэмэгдсэн байна.
Шороон шуургатай өдрийн тооноос харахад хаврын улиралд халуун хуурай салхи нь хөрсний чийгийг бууруулдаг гол зүйл учир хаварт салхи ихтэй байх тусам хөрс чийгээ алдах нь ихсэж улмаар чийг дутагдсанаас ургамлын ургалт удааширч мал,аж ахуй, газар тариалан, улс ардын аж ахуйд ихээхэн хохирол учруулдаг байна.
Шороон шуурга нь салхи ихтэй, сул шороо, элс элбэгтэй газар нутагтай ажиглагддаг үзэгдэл учраас тухайн орон нутгийн цөлжилтийг ямар нэг хэмжээгээр үнэлж болно.
Шороон шуурганы жилийн ба хоногийн явц: Манхан суманд шороон шуурга тодорхой илэрсэн жилийн явцтай. Тус сумын шороон шуурганы хамгийн их давтагдал хавар 45%, хоёрдахь их утга нь намар 26%, жилийн хамгийн бага утга нь циклоны үйлчлэл хамгийн сул , агаар нэн тогтвортой өвлийн улиралд 7% , хоёрдахь бага утга нь шатлуур багатай нам даралтын орон ноёрхох зуны улиралд 22% нь тохиолдсон байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Манхан сумын уур амьсгалын өөрчлөлт | 2018-10-22 | 2024-11-09 | 1072 |
Ховд хот орчмын уур амьсгалын өөрчлөлт | 2016-11-08 | 2024-11-08 | 2984 |