Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
ховд-аймгийн-2024-оны-хрсний-тойм-мэдээ
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН 2024 ОНЫ БОХИРДОЛТОЙ ГЭСЭН ЦЭГҮҮДИЙН ХӨРСНИЙ ТОЙМ МЭДЭЭ
Хөтөлбөрийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 2 дугаар 10 хоногт авсан. Ховд аймгийн Жаргалант сумын хөрсний мониторингийн хөтөлбөрт 15 цэгээс 0-5 см-н гүнээс өнгөн хөрсний дээж авч дээжинд агрохимийн шинжилгээг аммони, сульфат, нитрат, фосфор, ялзмаг, чийг, рН, гэсэн 7 үзүүлэлтээр УЦУОШТөвийн БОШЛабораторит шинжилгээ хийж, хүнд металлын шинжилгээг БОХЗТЛабораторит тодорхойлж үр дүнг гаргаж мэдээлэлийн санд орууллаа. Хөрсний цэгийн нэрс: 1. Аргал уриа кино театар, 2. сангийн хэрэм, 3. Цаг уурын станц, 4. ХоИСургууль, 5. Жанлавын шар дэлгүүр, 6. Нефтийн агуулах, 7. Монгол банк, 8. Эрчим хүчны цахилгаан станц, 9. 1-р сургууль, 10. Төв цэвэрлэх байгууламж, 11. Прогресс сургууль, 12. Ургамал зах, 13. Дулааны цахилгаан станц, 14. Хогийн цэг, 15. Ортасу Шатгуун түгээх станц гэсэн хөтөлбөрт 15 цэгээс хөрсний дээж авч агрохимийн болон хүнд металлын шинжилгээ хийлээ.
Хөрсний экосистем дэх хүнд металлын бохирдол нь хэд хэдэн шалтгааны улмаас бохирддог. Хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь хүний үйл ажиллагааны гаралтай түлшний дутуу шаталт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, хот суурин газрын гэр хороололын ариун цэврийн байгууламж, хог хягдал, хөө,тортог, хаягдал усны лаг зэргээс үүсдэг. Дээрх 15 дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг хүнд металлын шинжилгээ БОХЗТЛабораторит хийгдсэн. Хөрсний чанарын шинжилгээгээр MNS58:50 2008 стандартаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Ховд аймгийн 2022 оны хөрсний тойм мэдээ | 2022-09-05 | 1970-01-01 | 712 |
Ховд аймгийн 2020 оны хөрсний тойм | 2021-03-01 | 1970-01-01 | 1792 |
Ховд аймгийн 2018 оны хөрсний тойм | 2018-10-19 | 1970-01-01 | 2624 |
Ховд аймгийн 2016 оны хөрсний тойм | 2016-10-17 | 1970-01-01 | 2664 |