> Цаг уурын шинжилгээний мэдээ

2022 оны 07-р сарын цаг агаарын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-12-02 22:52:47

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  18.4-22.7 градус, өндөр уулын сумдын нутгаар 14.2-19.1 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 28-33 градус, өндөр уулын сумдаар 23-30 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  6-9 градус дулаан , өндөр уулын сумдаар 2-9  грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр  1-10 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Булганд11, Зэрэгт 10, Мянгадад 7 өдөр ажиглагдсан.

 Хөрсний температур(Soil temperature)Нийт нутгаар хөрсний дундаж температур 23-33 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 56-63 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө  2 градус хүйтнээс 11  градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 25-31  өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэг, Дөргөн, Манхан, Цэцэгт 31 өдөр, Жаргалант, Дарви сумдад 30 удаа ажиглагдсан. 

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар  210.8  мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дарвид 40.3 мм, Чандманьд 36.1 мм, Жаргалантад 21.3 мм,  Дуутад 19.5 мм, Ховд суманд 18.1,Цэцэгт 13.0 мм, Зэрэгт 12.1мм, Эрдэнэбүрэнд 11.7 мм, Манханд 10.0 мм бусад нутгаар 1.3-6.0 мм тунадас орсон. Хамгийн их нь Дарвид  40.3  мм, хамгийн бага нь Алтайд  1.3  мм тунадас орсон.

Салхи(Wind): Энэ сард салхины их  хурд Мөнххайрханд 23 м/с, Зэрэг, Ховд, Мөст,  Чандманьд 21м/с, Манханд 20 м/с,  Эрдэнэбүрэнд 18 м/с, Цэцэг, Булганд 17 м/с, Дөргөн, Жаргалантад 16м/с,  хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдад  секундэд 12-14  метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.

Ургамал(Plant): Ихэнх  сумдын нутгаар салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага,хур тунадас бага орсноос бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, сонгинолог ургамал хатаж унаж алга болох, үет ургамал үзүүрээсээ хүрэнтэж шарлах гэмтэл ажиглагдсан байна. Сарын 31-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдлыг авч үзвэл  10 гаруй хувь нь хэвийн, 90 орчим хувь нь гандуу зуншлагатай байна. Бүс нутгийн хувьд:   Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор зуншлагын байдал тааруу гандуу, өндөр уулын болон Алтайн салбар уулсын нутгаар зуншлагын байдал хэвийн байна. Ургамлын дундаж өндөр 2-8 см  болсон. Ургамлын ургалтын байдал Мөнххайрхан,Цэцэг сумдаар сайн, Эрдэнэбүрэн, Мянгад сумдын нутгаар муу, бусад сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Сумдын нутгаар ургац нь 0.0-0.7 ц/га-тай хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт  сумдад хонь хяргах ажил 20-25-аар дуусаж, сүү цагаан идээ бэлтгэж боловсруулах, мал оторлох ажил голлон явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах, орой ургацын ногооны усалгаа, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж  байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал  тааламжтай байлаа.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 12-23 метр хүрч шуурсан.
  • Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-8 см өндөр ургасан байна
  • Нийт сумдын нутгаар 210.8  мм тунадас орсон  
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 25-31 өдөр ажиглагдсан
  • Агаарт 30-аас дээш гарч халсан өдөр нийт сумдад 1-11 өдөр ажиглагдсан

                     Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа