Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ 11-Р САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ
ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Энэ сарын эхний арав хоногт Их нууруудын хотгорын сумдаар 0.6 градус хүйтнээс 2.2 градус дулаан, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 1.2-1.4 градус дулаан, өндөр уулын сумдаар 0.2-2.6 градус хүйтэн байсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2-5 градус хүйтэн байлаа. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 8-14 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 6-12 градус хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 3 градус хүйтнээс 3 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 13-27 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 9-14 градус хүйтэн байсан. Хамгийн хүйтэн өндөр уулын сумдад /12-14 градус хүйтэн/ ажиглагдсан бол хамгийн дулаан алтайн өвөр говийн сумдад /21-27 градус дулаан/ ажиглагдлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт алтайн өвөр говийн сумдаас /Булган суманд 5.4мм, Үенч суманд 4.3 мм, Алтай суманд 6.1 мм/ бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. Алтайн өвөр говийн сумаар нийт 15.8 мм тунадас орлоо.
Цас(Snow): 11 дүгээр сарын 10-ны цасны хээрийн хэмжилтээр Алтай суманд 8 см, Булган суманд 6 см, Үенч суманд 9 см зузаан цастай байна. Цасны нягт 0,08-0,12 г/см3.
Салхи(Wind): Сарын эхээр салхи шуургатай байж, салхины их хурд секундэд нийт нутгаар 11-26 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан. Зэрэг, Мөнххайрхан, Чандмань, Мөст, Ховд, Дуут, Эрдэнэбүрэн сумдын нутгаар салхины их хурд секундэд 20-26 метр, Дарви, Мянгад, Манхан сумдын нутгаар салхины хурд 15-16 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол Жаргалант Дөргөн, Цэцэг, Булган сумдын нутгаар салхины хурд сезундэд 11-14 метр хүрч зөөлөн явган шороон шуургатай байлаа. Харин Үенч, Алтай сумдын нутгаар салхины хурд 2-4 м/с тогтуун байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Ихэнх сумдад мал хээлтүүлэх, мал оторлох, малд тарилга туулга хийх, хужир шүү бэлтгэх ажил үргэлжилж байна. Зарим сумдад өвлийн бэлтгэл хангах зэрэг бусад ажлыг хийж эхлүүлээд байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог борлуулах ажил явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт алтай өвөр говийн сумдын нутгаар 15.8 мм, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.
- 10-ны өдөр алтайн өвөр говийн сумдын нутгаар цас орж цасны зузаан Алтайд 8 см, Үенч суманд 9 см, Булган суманд 6 см зузаан цастай байна.
- Агаарын температур нийт нутгаар 2.6 градус хүйтнээс 2.2 градус дулаан байлаа.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ц.Нямбаяр
2024 оны 11 дүгээр сарын 11-нд