Урьдчилсан мэдээ - Гадаргын ус

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 23

Шинэчлэгдсэн: 2023-03-29 12:29:39
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2023 оны 03 р сарын 21 ний байдлаар Буянт голын мөсний зузаан 100см, Ховд голын мөсний зузаан 49см, Дундцэнхэр голын мөсний зузаан 45см, Долооннуур голын мөсний зузаан 45см, Хар ус нуурын мөсний зузаан 69см, Бодонч голын мөсний зузаан 52см тус тус хүрч,голууд урд 10 хоногоос 2-5см-ээр нимгэрч, Булган,Чоно-Харайх,Төгрөг голууд мөсөн зах,мөс байрандаа хайлах үзэгдэлтэй байна.Гол,нуурын мөс цаг агаарын дулаарлын улмаас хайлж, нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс хэврэгшиж,нимгэрч байгаа тул тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг УЦУОШТ өөс онцгойлон анхааруулж байна. Ховд УЦУОШТөв Утас:70432505

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 23 2023-03-21 2023-03-29 6
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 22 2023-03-13 2023-03-26 5
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 21 2023-03-02 2023-03-28 7
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 20 2023-02-01 2023-03-29 18
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 19 2023-01-23 2023-03-29 23