Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 0.4 градус хүйтнээс 2.8 градус дулаан, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 1.2-1.5 градус дулаан, Өндөр уулын сумдаар 0.8-4.1 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 7-17 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө нийт сумдын нутгаар 8-21 градус хүрч хүйтэрсэн бол хамгийн хүйтэн Дуут суманд -21 градус байлаа. Нийт нутгаар -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй, нийт нутгаар дулаарсан. Өндөр уулын бүс нутгаар хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 1-6 градус дулаан байсан. Хөрсөн дээр хамгийн их температур өдөртөө 25-36 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 9-24 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээрээ нийт нутгаар дулаарч эхэлсэн. Манхан суманд хөрсөн дээрээ 36 градус хүрч дулаарчээ.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар цас бороо холилдон орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл Чандманьд 4.7 мм, Дарвид 2.2 мм, Үенчид 1.5 мм, Алтайд 1.3 мм, Жаргалант,Зэрэг, Мөст, Дуут, Ховд сумуудын нутгаар 0.0-0.2 мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй. Алтайн өвөр говийн сумдаар цас, нойтон цас орж хайлсан байна.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар хүчтэй салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Ховдод 21 м/с, бусад сумдын нутгаар 16-20 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Жаргалант, Чандмань,Булган,Алтай, Үенч суманд 7-14 м/с салхитай байлаа
Цас(Snow): 3 дүгээр сарын 20-ны байдлаар ихэнх сумдын нутгаар цасгүй байна. Алтайн салбар уулсаар бага зэргийн тарлантсан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Ихэнх сумдад бог, Мөнххайрханд бог,бод мал төллөж байна. Мөн тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын нөхцөл хүчтэй салхи шуурга ихтэй байлаа. 10 хоногийн суулээр Их нууруудын хотгорын болон Уулын сумуудаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх зэрэг таагүй нөлөө үзүүлж байна. Малын бэлчээрлэлт хүндэрч өвс тэжээлийн нөөц хомсдож МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас зарим газраа бага зэргийн бороо орсон. Чандманьд 4.7 мм, Үенч, Алтай суманд 1.3-1.5 мм тунадас орсон.
- Энэ 10 хоногт нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Ховдод 21 м/с хүсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 3 дугаар сарын 21-нд
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ | 2023-03-21 | 2023-03-27 | 5 |
2022-2023 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ | 2023-03-21 | 2023-03-29 | 4 |
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ | 2023-03-13 | 2023-03-23 | 7 |
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ | 2023-03-02 | 2023-03-22 | 9 |
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ | 2023-03-02 | 2023-03-22 | 7 |