Урьдчилсан мэдээ > 7 хоногийн төлөв
7 хоногийн төлөв


2023 оны 03-р сарын 27-ноос 04-р сарын 03-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 30-нд Уулархаг нутаг болон Алтайн өвөр говь, 31,4-р сарын 01-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.
Салхи: 30,31-нд баруун өмнөөс секундэд 7-12метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20метр хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан нийт нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 31-нээс эрс хүйтэрч Алтайн салбар уулсаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.
Тайлбар: Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.
Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл секундэд 7-12метрт модны бүдүүн мөчир савлана, шинэ орсон цас хийсэж эхэлнэ. Салхины хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ. Салхины хурд секундэд 18-20метрт мод савалж мөчир хугарна. Салхины хурд секундэд 26-28метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ. Салхины хурд секундэд 30-32метрт маш их сүйтгэл учруулна. Мод үндсээрээ ховхорно.