Мэдээлэл
Мэдээлэл үйлчилгээ
Мэдээлэл үйлчилгээний ажил
Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цаг агаарын урьдчилсан мэдээ болон тойм зөвлөмжийг гаргаж аймаг, сум орон нутгийн удирдлага, малчид, тариаланчид, тээвэрчид, ард иргэдэд бичгээр, бүх төрлийн үүрэн телефон утсаар, гэрлэн самбараар, цахим шуудангаар, вэб сайт, орон нутгийн телевиз гэсэн хэлбэрээр түргэн шуурхай хүргэж үйлчилж байна.
Цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчилсэн байдал:
Урьдчилсан мэдээ, төлөв, зөвлөмж
- Хагас хоногийн мэдээ / бүх сумдын нутгаар/
- 1-5 хоногийн мэдээ / бүх сумдын нутгаар/ хүснэгт мэдээ
- 1-5 хоногийн мэдээ / бүх сумдын нутгаар/ бичвэр мэдээ
- 7 хоногийн мэдээ цаг агаарын урьдчилсан төлөв
- Сарын мэдээ 6 удаа
- Улирлын мэдээ
- АҮ-ийн “Сэрэмжлүүлэг мэдээ”
- ГҮ-ийн “Урьдчилан сэргийлэх мэдээ”
- Анхааруулах мэдээ
- Хөдөө аж ахуйн зөвлөмж
- Орчны бохирдлын мэдээ
Цаг агаарын тойм мэдээ
- Цаг агаарын байдлын 1 хоногийн тойм
- Цаг агаарын байдлын 7 хоногийн тойм
- Цаг агаарын байдлын сарын тойм
- Цаг агаарын тодорхойлолт
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ, анхааруулга мэдээг нөхцөл бүрдсэн үед нь аймгийн засаг дарга, засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ХОХБХ-ийн дарга, ОБГ-ын дарга болон газар, алба, хэлтсийн дарга нар, бүх сумдын засаг дарга, засаг даргын орлогч, ИТХ-ын дарга нар, малчид, ард иргэдэд сүлжээ харгалзахгүйгээр MASS мессежээр хүргэж үйлчилж байна.
Харъяа цаг уурын өртөөний дарга, ээлжийн техникч, ХАА-н цаг уурын харуулын техникч нараар дамжуулан тухайн сумын 1-5 хоногийн урьдчилсан мэдээ, 7 хоногийн төлөв, тойм, сар, улирлын урьдчилсан мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ, анхааруулга мэдээг сум орон нутгийн удирдлага, малчид, ард иргэдэд хүргэж үйлчилдэг.