Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 12 дугаар сарын тойм
ХОВД АЙМГИЙН 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ
1.Гадаргын усны чанар: Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу энэ сард Буянт-дээд, Буянт-доод, гэсэн 2 хяналт шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо. Энэ сарын Буянт-дээд, доод, цэгийн голын усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ буюу EC нь 256.0-293.4
Энэ сарын гадаргын усны гол ионуудын агууламж болон биогены элементүүд болох аммони, нитрит, нитрат, фосфорын агууламж хүлцэх хүлцэх хэмжээнд байна.
2. Ховд аймгийн хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн усны хяналт шинжилгээ: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн /ТЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан доорх хүснэгтэнд үзүүллээ.
Хүснэгт 3. Ховд хотын 12 дугаар сарын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогены элементүүдийн агууламж
Дүгнэлт: 2023 оны 12 дугаар сард хийсэн бохир усны шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжийн усыг MNS4943:2015 стандарттай харицуулахад хаягдал бохир усны Жинлэгдэх бодисын агууламж нь орох нь 3.0, гарах нь 2.4 дахин, Пирманганат исэлдэх чанарын агууламж орох нь 2.7, гарах нь 2,3 дахин, Аммони агууламж гарах нь 3.5, Нитрит агууламж гарах нь 0.17, Нитрaтийн агууламж гарах нь 0.53, Фосфорын агууламж гарах нь 1.51 дахин давсан байна. Энэ сард цэвэршүүлэх байгууламжийн хаягдал бохир ус нь 55,38 хувийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ