Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 03 дугаар сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 03 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар:
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 03 дугаар сард Ховд гол, Буянт голын дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт тодорхойллоо.
2022 оны 03 дугаар сард хийсэн Ховд аймгийн Ховд гол, Буянт голын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт - 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд-Мянгад |
|
|
1,5 |
0,24 |
0,002 |
0,015 |
|
Буянт-дээд |
8,62 |
2,2 |
2,4 |
0,35 |
0,007 |
0,047 |
|
Буянт-доод |
8,34 |
2,8 |
2,1 |
0,51 |
0,009 |
0,036 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Ховд гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 241,04 мг/л байна.
Буянт голын дээд, доод: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт голын дээд цэгийн усны эрдэсжилт 202,5 мг/л. Буянт голын доод цэгийн усны эрдэсжилт 241,03 мг/л байна.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ:
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус нь энэ сард 78,56%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ