Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 02 дугаар сарын тойм
ХОВД АЙМГИЙН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ
1.Гадаргын усны чанар: Ховд аймгийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт гол энэ сард ёроолдож хөлдсөн учир Буянт голын дээд, доод, цэгээс усны сорьц авах боломжгүй байна. Харусан нуураас хөтөлбөрийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Хүснэгт 1. 2023 оны 02 дугаар сарын гадаргын усны гол ионуудын агууламж
№ |
Харуул |
Хатуулаг, мг-экв/л |
Ca, мг/л |
Mg, мг/л |
K+Na, мг/л |
SO4, мг/л |
Cl , мг/л |
HCO3, мг/л |
Эрдэсжилт, мг/л |
1 |
Харус-Дөргөн |
2.29 |
35.1 |
6.6 |
9.0 |
30.4 |
15.6 |
96.4 |
193.1 |
MNS4586:98 |
|
|
|
|
100 |
300 |
|
|
Хүснэгт 2. 2023 оны 02 дугаар сарын гадаргын усны биогены элементүүдийн агууламж
№ |
Харуул |
pH |
УХ, мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
P мг/л |
1 |
Харус-Дөргөн |
7.80 |
|
|
3.3 |
0.27 |
0.005 |
0.18 |
0.025 |
MNS4586:98 |
6.5-8.5 |
4.0багагүй |
3.0 |
- |
0.50 |
0.020 |
9.00 |
0.100 |
Тайлбар: УХ-Ууссан хүчилтөрөгч, БХХ5- Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
Энэ сарын гадаргын усны гол ионуудын агууламж болон биогены элементүүдийн аммони, нитрит, нитрат, фосфорын агууламж хүлцэх хүлцэх хэмжээнд байна.
2.Ховд аймгийн хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн усны хяналт шинжилгээ: 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн /ТЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан доорх хүснэгтэнд үзүүллээ.
Хүснэгт 3. Ховд хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн биогенийн агууламж
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж |
Сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
PO4 мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
Цэвэршилт % |
Төв ЦБ |
Орох |
8.50 |
102.8 |
229.1 |
39.5 |
|
|
|
|
51.68% |
Гарах |
8.00 |
87.6 |
110.6 |
34.8 |
2.194 |
37.84 |
1.063 |
4.14 |
||
MNS4943:2015 |
|
6-8 |
30.0 |
20.0 |
20.0 |
1.5 |
15.0 |
|
Тайлбар: Ж/б-Жигнэгдэх бодис, БХХ5- Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Пирманганат исэлдэх чанар
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 51.68%-ийн цэвэршилттэй байгаа бөгөөд цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж орох нь 11.5 гарах нь 5.5 дахин давсан байна.
Дүгнэлт: 2023 оны 02 дугаар сард хийсэн бохир усны шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжийн ус MNS4943:2015 стандарттай харицуулахад хаягдал бохир усны Жинлэгдэх бодисын агууламж нь орох 3.4, гарах 2.9 дахин, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж орох 11.5 гарах 5.5 дахин, Пирманганат исэлдэх чанарын агууламж орох 2.0 гарах 1.7 дахин, Фосфорын агууламж гарах 1.46 Аммони агууламж гарах 2.52, Нитрат агууламж гарах 0.07, Нитритийн агууламж гарах 0.28 дахин давсан байна. Энэ сард цэвэршүүлэх байгууламжийн хаягдал бохир ус нь 51.68%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ