Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2018 оны 10 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2018 оны 10 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 10 дугаар сард Төгрөг-Манхан, Мөнххайрхан-Дундцэнхэр, Харус-Дөргөн, Чонохарайх-дээд, Чонохарайх-доод, Буянт-дээд, Буянт-доод хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2018 оны 10 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Төгрөг-Манхан |
|
|
3.1 |
0.84 |
0.008 |
0.046 |
2 |
Мөнххайрхан-Дундцэнхэр |
|
|
2.1 |
0.56 |
0.002 |
0.019 |
3 |
Харус-Дөргөн |
|
|
2.9 |
0.31 |
0.001 |
0.037 |
4 |
Чонохарайх-дээд |
9.46 |
2.4 |
1.9 |
0.35 |
0.002 |
0.042 |
5 |
Чонохарайх-доод |
8.94 |
2.6 |
2.8 |
0.32 |
0.005 |
0.033 |
6 |
Буянт-дээд |
9.12 |
2.1 |
3.8 |
0.18 |
0.001 |
0.031 |
7 |
Буянт-доод |
8.60 |
2.4 |
3.1 |
0.11 |
0.003 |
0.039 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Төгрөг гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 151.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
Дундцэнхэр гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Дундцэнхэр голын усны эрдэсжилт 129.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
Хар ус нуур: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар ус нуурын усны эрдэсжилт 147.9 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Чонохарай гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 152.5 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 150.0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 150.3 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 140.2 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 26 %-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ