Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2018 оны 05 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2018 оны 05 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 05 дугаар сард Мөнххайрхан-Долоон нуур, Буянт-дээд, Буянт-доод гэсэн хяналт шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2018 оны 05 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр нь MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Мөнххайрхан-Долоон нуур |
|
|
2.7 |
0.58 |
0.007 |
0.030 |
2 |
Буянт-дээд |
9.13 |
1.9 |
1.5 |
0.61 |
0.003 |
0.025 |
3 |
Буянт-доод |
8.45 |
2.2 |
1.8 |
0.68 |
0.004 |
0.020 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0,5 |
0,02 |
0,1 |
Дундцэнхэр гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуур голын усны эрдэсжилт 160.8 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 161.3 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 163.8 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан байна.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 49%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ