Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм
ХОВД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР
САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2021 оны 11 дугаар сард Үенч-Үенч, Булган-Байтаг, Ховд-Мянгад, Буянт-дээд, Буянт-доод ус голын уснаас химийн сорьц авч усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийлээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Үенч |
|
|
3.2 |
0.37 |
0.005 |
0.054 |
2 |
Булган |
|
|
2.9 |
0.24 |
0.006 |
0.041 |
3 |
Ховд |
|
|
1.9 |
0.22 |
0.003 |
0.014 |
4 |
Буянт - дээд |
7.64 |
2.2 |
2.2 |
0.27 |
0.006 |
0.016 |
5 |
Буянт - доод |
6.95 |
2.0 |
2.5 |
0.29 |
0.007 |
0.018 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
2021 оны 11 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Үенч гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуур голын усны эрдэсжилт 246.9 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна
Булган гол: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 186.0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Ховд ус: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар усан нуурын усны эрдэсжилт 173.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 206.6 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 204.3 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус энэ сард 88%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД БОШЛ