Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 08 дугаар сарын тойм
ХОВД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 08 ДУГААР
САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2021 оны 08 дугаар сард Төгрөг, Буянт дээд, доод, Чонохарайх дээд, доод, Булган, Дундцэнхэр, Үенч гэсэн 8 голын усанаас химийн сорьц авч усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийлээ.
2021 оны 08 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Төгрөг-Манхан |
|
|
3.6 |
0.20 |
0.005 |
0.041 |
2 |
Буянт - дээд |
7.37 |
2.1 |
2.6 |
0.24 |
0.007 |
0.019 |
3 |
Буянт - доод |
6.53 |
1.7 |
2.2 |
0.13 |
0.008 |
0.024 |
4 |
Чонохарайх-дээд |
8.76 |
2.9 |
2.5 |
0.33 |
0.005 |
0.055 |
5 |
Чонохарайх-доод |
8.20 |
2.6 |
3.0 |
0.31 |
0.004 |
0.061 |
6 |
Булган-Байтаг |
|
|
2.8 |
0.24 |
0.003 |
0.049 |
7 |
Дундцэнхэр-Мөнххайрхан |
|
|
2.4 |
0.28 |
0.002 |
0.056 |
8 |
Үенч-Үенч |
|
|
2.1 |
0.21 |
0.003 |
0.043 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Төгрөг гол: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 170.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 162.3 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 171.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Чонохарайх гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 191.6 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 200.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Булган гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Булган голын усны эрдэсжилт 178.0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна
Дундцэнхэр гол: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Дундцэнхэр голын усны эрдэсжилт 198.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Үенч гол: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үенч голын усны эрдэсжилт 182.0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус энэ сард 38%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД БОШЛ