Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн 5 сарын гадаргын усны тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2017 оны 05 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 05 дугаар сард Мөнххайрхан-Долоон нуур, Буянт-дээд, Буянт-доод хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2017 оны 05 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Мөнххайрхан-Долоон нуур |
|
|
2,5 |
0,22 |
0,010 |
0,027 |
2 |
Буянт-дээд |
9,86 |
1,9 |
2,8 |
0,36 |
0,003 |
0,022 |
3 |
Буянт-доод |
9,33 |
2,3 |
3,2 |
0,28 |
0,004 |
0,026 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0,5 |
0,02 |
0,1 |
Долоон нуур гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуур голын усны эрдэсжилт 151,3 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 163,2 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 174,1 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 48%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШГАЗРЫН БОШЛ