Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ховд аймгийн гадаргын усны 2020 оны 09 дүгээр сарын тойм мэдээ
ХОВД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 09 ДҮГЭЭР
САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2020 оны 09 дугаар сард Ховд, Буянт дээд, доод, Долоон нуурын гол гэсэн 4 голын усанаас химийн сорьц авч усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийлээ.
2020 оны 09 дүгээр сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд - Мянгад |
|
|
3.0 |
0.21 |
0.003 |
0.019 |
2 |
Буянт - дээд |
9.12 |
1.9 |
2.4 |
0.07 |
0.002 |
0.017 |
3 |
Буянт - доод |
8.80 |
2.2 |
2.7 |
0.09 |
0.003 |
0.027 |
4 |
Мөнххайрхан - Долоон нуур |
|
|
3.2 |
0.13 |
0.002 |
0.012 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Ховд гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 133.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 153.5 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 160.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Долоон нуурын гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 180.4 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 149.1 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус энэ сард 28%-ийн цэвэршилттэй байна.
Төв цэвэрлэх байгууламж засвартай байгаа тул хуучин картанаас сорьц авч шинжилгээ хийсэн болно.