Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ховд аймгийн гадаргын усны 2020 оны 07 сарын тойм мэдээ
ХОВД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 07 ДУГААР
САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2020 оны 07 дугаар сард Ховд, Хар усан нуур, долоон нуурын гол, Буянт дээд, доод гэсэн 5 голын усанаас химийн сорьц авч усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийлээ.
2020 оны 07 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд - Мянгад |
|
|
2.2 |
0.20 |
0.010 |
0.058 |
2 |
Дөргөн - Хар ус |
|
|
2.1 |
0.54 |
0.003 |
0.035 |
3 |
Мөнххайрхан - Долоон нуур |
|
|
2.9 |
0.26 |
0.005 |
0.029 |
4 |
Буянт - дээд |
9.92 |
2.7 |
2.1 |
0.27 |
0.004 |
0.025 |
5 |
Буянт - доод |
9.28 |
3.0 |
2.4 |
0.31 |
0.006 |
0.046 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Ховд голын: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 163.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хар усан нуурын ус: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар усан нуурын усны эрдэсжилт 198.2 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Долоон нуурын голын ус: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуурын голын усны эрдэсжилт 179.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт голын: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 182.1 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 199.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус энэ сард 35%-ийн цэвэршилттэй байна.
Төв цэвэрлэх байгууламж засвартай байгаа тул хуучин картанаас сорьц авч шинжилгээ хийсэн болно.