Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ховд аймгийн гадаргын усны 2020 оны 08 дугаар сарын тойм мэдээ
ХОВД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 08 ДУГААР
САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2020 оны 08 дугаар сард Үенч, Булган, Төгрөг, Дунд цэнхэрийн гол, Буянт дээд, доод, Чонохарайх дээд, доод гэсэн 8 голын усанаас химийн сорьц авч усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийлээ.
2020 оны 08 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Үенч - Үенч |
|
|
2.1 |
0.14 |
0.004 |
0.033 |
2 |
Булган - Байтаг |
|
|
2.4 |
0.31 |
0.006 |
0.020 |
3 |
Төгрөг - Манхан |
|
|
2.9 |
0.16 |
0.006 |
0.025 |
4 |
Мөнххайрхан - Дунд цэнхэр |
|
|
2.6 |
0.34 |
0.010 |
0.013 |
5 |
Буянт - дээд |
9.76 |
2.4 |
2.2 |
0.36 |
0.004 |
0.018 |
6 |
Буянт - доод |
9.44 |
2.9 |
2.4 |
0.45 |
0.005 |
0.023 |
7 |
Чонохарайх - дээд |
7.52 |
2.1 |
2.1 |
0.54 |
0.004 |
0.011 |
8 |
Чонохарайх - доод |
6.88 |
2.4 |
2.4 |
0.62 |
0.006 |
0.015 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Үенч голын: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үенч голын усны эрдэсжилт 170.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Булган голын: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Булган голын усны эрдэсжилт 147,7 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Төгрөг голын: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 177,6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Дунд цэнхэрийн голын: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Дунд цэнхэрийн голын усны эрдэсжилт 160,5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт голын: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 171.6 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 190.2 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Чонохарайх голын: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 180.4 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 187.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус энэ сард 24%-ийн цэвэршилттэй байна.
Төв цэвэрлэх байгууламж засвартай байгаа тул хуучин картанаас сорьц авч шинжилгээ хийсэн болно.