Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2017 оны 11 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2017 оны 11 дүгээр сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 11 дүгээр сард Үенч- Үенч, Ховд- Мянгад, Булган-Байтаг, Буянт-дээд, Буянт-доод хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2017 оны 11 дүгэээр сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Үенч-Үенч |
|
|
2.4 |
0.13 |
0.004 |
0.017 |
2 |
Ховд-Мягад |
|
|
2.0 |
0.19 |
0.003 |
0.025 |
3 |
Булган-Байтаг |
|
|
1.8 |
0.16 |
0.003 |
0.030 |
4 |
Буянт-дээд |
9.13 |
2.9 |
2.0 |
0.23 |
0.002 |
0.018 |
5 |
Буянт-доод |
8.79 |
2.7 |
1.7 |
0.20 |
0.002 |
0.024 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Үенч гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үенч голын усны эрдэсжилт 147.7 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Ховд гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 157.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Булган гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Булган голын усны эрдэсжилт 149.0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 161.0 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 148.8 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй, хүчилтөрөгчийн горим хэвийн, байна.
Хаягдал бохир усны хяналт - шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 23%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШГАЗРЫН БОШЛ