Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2020 оны 05 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 05 дугаар сарын тойм мэдээ
- Гадаргын усны чанар
- Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу энэ сард Мөнххайрхан-Долоон нуур, Буянт-дээд, Буянт-доод гэсэн 3 хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
2020 оны 05 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр нь MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1. |
Мөнххайрхан - Долоон нуур |
|
|
2.4 |
0.07 |
0.003 |
0.006 |
2. |
Буянт - дээд |
10.08 |
2.7 |
2.2 |
0.23 |
0.001 |
0.009 |
3. |
Буянт - доод |
9.44 |
3.0 |
2.6 |
0.18 |
0.002 |
0.011 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0,5 |
0,02 |
0,1 |
Долоон нуурын гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуурын голын усны эрдэсжилт 179.3 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 159.9 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 177.7 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 28%-ийн цэвэршилттэй байна.
Төв цэвэрлэх байгууламж нь энэ сараас эхлэн засвартай ажиллахгүй байгаа тул хуучин картанаас сорьц авч шинжилгээ хийсэн болно.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ