Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 05 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 05 дугаар сард Буянт-дээд, Буянт-доод, Мөнххайрхан-Долоон нуур гэсэн хяналт шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 05 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр нь MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Буянт-дээд |
9.48 |
2.5 |
1.7 |
0.19 |
0.007 |
0.007 |
2 |
Буянт-доод |
9.16 |
2.4 |
2.4 |
0.25 |
0.004 |
0.021 |
3 |
Мөнххайрхан-Долоон нуур |
|
|
1.3 |
0.24 |
0.005 |
0.042 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0,5 |
0,02 |
0,1 |
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 170.9 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 173.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан байна.
Дундцэнхэр гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуур голын усны эрдэсжилт 171.3 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 36 %-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ