Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2020 оны 06 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 06 дугаар сарын
тойм мэдээ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2020 оны 06 дугаар сард Үенч, Дунд цэнхэр, Булган, Чонохарайх-дээд, доод, Буянт-дээд, доод, Төгрөг, Мянгад, гэсэн 9 голын уснаас химийн сорьц авч шинжилгээ усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 06 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Үенч - Үенч |
|
|
2.2 |
0.43 |
0.002 |
0.48 |
2 |
Мөнххайрхан - Дунд цэнхэр |
|
|
1.8 |
0.50 |
0.003 |
0.045 |
3 |
Булган - Байтаг |
|
|
2.6 |
0.47 |
0.26 |
0.038 |
4 |
Чонохарайх - дээд |
9.76 |
2.7 |
2.6 |
0.49 |
0.003 |
0.024 |
5 |
Чонохарайх - доод |
9.12 |
3.2 |
2.2 |
0.58 |
0.004 |
0.030 |
6 |
Буянт - дээд |
9.60 |
2.4 |
2.2 |
0.44 |
0.003 |
0.051 |
7 |
Буянт - доод |
8.96 |
2.9 |
1.9 |
0.48 |
0.004 |
0.054 |
8 |
Төгрөг - Манхан |
|
|
2.7 |
0.53 |
0.006 |
0.029 |
9 |
Ховд - Мянгад |
|
|
2.4 |
0.56 |
0.004 |
0.041 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Үенчийн гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үенч голын усны эрдэсжилт 161.8 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Дунд цэнхэрийн гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Дунд цэнхэрийн голын усны эрдэсжилт 175.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Булган гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Булган голын усны эрдэсжилт 164.2 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Чонохарайхын гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 180.7 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 178.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 171.2 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 187.7 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Төгрөг гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 188.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Ховд гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 181.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 30%-ийн цэвэршилттэй байна.
Төв цэвэрлэх байгууламж засвартай байгаа тул хуучин картанаас сорьц авч шинжилгээ хийсэн болно.