Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 10 дугаар сарын тойм мэдээ
ХОВД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 10 ДУГААР
САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2020 оны 10 дугаар сард Төгрөг, Буянт дээд, доод, Хар усан нуурын, Дунд цэнхэрийн гол, Чонохарайх дээд, доод гэсэн 7 голын усанаас химийн сорьц авч усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийлээ.
2020 оны 10 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Төгрөг - Манхан |
|
|
3.5 |
0.22 |
0.004 |
0.023 |
2 |
Буянт - дээд |
11.04 |
3.5 |
2.4 |
0.10 |
0.004 |
0.019 |
3 |
Буянт - доод |
10.40 |
3.2 |
2.9 |
0.18 |
0.004 |
0.023 |
4 |
Харус - Дөргөн |
|
|
2.1 |
0.20 |
0.005 |
0.027 |
5 |
Мөнххайрхан - Дунд цэнхэр |
|
|
2.7 |
0.14 |
0.004 |
0.030 |
6 |
Чонохарайх - дээд |
9.76 |
2.6 |
2.9 |
0.26 |
0.005 |
0.024 |
7 |
Чонохарайх - дээд |
9.28 |
2.4 |
3.2 |
0.30 |
0.006 |
0.028 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Төгрөг гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 194.7 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 183.9 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 186.1 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хар усан нуур: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар усан нуурын усны эрдэсжилт 187.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Дунд цэнхэрийн гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Дунд цэнхэрийн гол усны эрдэсжилт 173.1 мг/л, буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Чонохарайх гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх гол цэгийн усны эрдэсжилт 181.7 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 175.9 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус энэ сард 15.4%-ийн цэвэршилттэй байна.
Төв цэвэрлэх байгууламж засвартай байгаа тул хуучин картанаас сорьц авч шинжилгээ хийсэн болно.