Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 05 дугаар сарын тойм
Ховд аймгийн гадаргын усны 2022 оны 05 дүгаар сарын тойм
- Гадаргын усны чанар: Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу энэ сард Бодонч-Алтай, Мөнххайрхан-Долоон нуур, Буянт-дээд, Буянт доод, гэсэн 4 хяналт шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, усны чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
2022 оны 05 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр нь MNS4586-98 стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Бодонч - Алтай |
|
|
2.2 |
0.41 |
0.006 |
0.031 |
2 |
Мөнххайрхан- Долоон нуур |
|
|
2.0 |
0.16 |
0.005 |
0.028 |
3 |
Буянт - дээд |
8.16 |
2.5 |
3.2 |
0.18 |
0.005 |
0.034 |
4 |
Буянт - доод |
7.70 |
2.7 |
3.8 |
0.21 |
0.006 |
0.024 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Бодонч гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Бодонч голын усны эрдэсжилт 242.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан байна.
Долоон нуурын гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуурын голын усны эрдэсжилт 172.7 мг/л буюу бага эрдэсжилттэй байна
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 171.4 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 203.1 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 39.35 %-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ