Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2018 оны 04 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2018 оны 04 дүгээр сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 04 дүгээр сард Мөнххайрхан-Дундцэнхэр, Төгрөг-Манхан, Үенч-Үенч, Булган-Байтаг, Дөргөн-Хар Ус, Буянт-дээд, Буянт-доод, Чонохарайх-дээд, Чонохарайх-доод, Ховд-Мянгад гэсэн хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2018 оны 04 дүгээр сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр нь MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Мөнххайрхан-Дундцэнхэр |
|
|
2.7 |
0.69 |
0.004 |
0.027 |
2 |
Төгрөг-Манхан |
|
|
2.4 |
0.78 |
0.004 |
0.036 |
3 |
Үенч-Үенч |
|
|
2.9 |
0.75 |
0.006 |
0.033 |
4 |
Булган-Байтаг |
|
|
2.5 |
0.65 |
0.003 |
0.030 |
5 |
Дөргөн-Хар Ус |
|
|
2.7 |
0.76 |
0.005 |
0.028 |
6 |
Буянт-дээд |
9.80 |
2.2 |
2.7 |
0.37 |
0.006 |
0.029 |
7 |
Буянт-доод |
9.30 |
2.4 |
2.4 |
0.44 |
0.006 |
0.035 |
8 |
Чонохарайх-дээд |
9.97 |
2.4 |
2.9 |
0.39 |
0.004 |
0.037 |
9 |
Чонохарайх-доод |
9.80 |
2.5 |
3.0 |
0.77 |
0.006 |
0.040 |
10 |
Ховд - Мянгад |
|
|
2.9 |
0.74 |
0.005 |
0.026 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0,5 |
0,02 |
0,1 |
Дундцэнхэр гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Дундцэнхэр голын усны эрдэсжилт 151.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
Төгрөг гол: Хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 152.2 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
Үенч гол: Хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үенч голын усны эрдэсжилт 152.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, голын ус цэвэр байлаа.
Булган гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Булган голын усны эрдэсжилт 161.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
Хар Ус нуур: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар Ус нуурын усны эрдэсжилт 168.1 мг/л буюу бага эрдэсжилттэй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 154.1 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 154.4 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Чонохарайх гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 173.1 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 159.2 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан байна.
Ховд гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 165.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан байна.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 47%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ