Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 09 дүгээр сарын тойм
ХОВД АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР
САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Гадаргын усны чанар: Ховд аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь хөтөлбөрийн дагуу гадаргын усны 2021 оны 09 дүгээр сард Ховд, Долоон нуур, Буянт дээд, доод, гэсэн 4 голын усанаас химийн сорьц авч усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийлээ.
2021 оны 09 дүгээр сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд-Мянгад |
|
|
2.6 |
0.32 |
0.004 |
0.042 |
2 |
Долоон нуур - Мөнххайрхан |
|
|
3.2 |
0.28 |
0.005 |
0.038 |
3 |
Буянт - дээд |
8.48 |
2.5 |
3.3 |
0.29 |
0.007 |
0.025 |
4 |
Буянт - доод |
7.78 |
2.1 |
3.6 |
0.25 |
0.008 |
0.028 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Ховд гол: хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 182.8 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Долоон нуур гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуур голын усны эрдэсжилт 197.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод гэсэн 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 195.3 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 203.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус энэ сард 34%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД БОШЛ