Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 03 дугаар сарын тойм
ХОВД АЙМГИЙН 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ
1.Гадаргын усны чанар: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт гол энэ сард ёроолдож хөлдсөн учир Буянт голын дээд, доод, цэгээс усны сорьц авах боломжгүй байна. Ховд-Мянгад хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтийг тодорхойллоо. Энэ сарын Ховд голын усны цахилгаан дамжуулан чанар /ЦДЧ 262.0
Энэ сарын гадаргын усны гол ионуудын агууламж болон биогены элементүүд болох аммони, нитрит, нитрат, фосфорын агууламж хүлцэх хүлцэх хэмжээнд байна.
2.Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны хяналт шинжилгээ: 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламжийн /ТЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан доорх хүснэгтэнд үзүүллээ.
Дүгнэлт: 2024 оны 03 дугаар сард хийсэн бохир усны шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжийн ус MNS4943:2015 стандарттай харицуулахад хаягдал бохир усны Жинлэгдэх бодисын агууламж нь орох 6.1, гарах 3.4 дахин, Пирманганат исэлдэх чанарын агууламж орох 2.3 гарах 2.2 дахин, Аммони агууламж гарах 3.22, Нитрит агууламж гарах 0.14, Нитратийн агууламж гарах 0.48, Фосфорын агууламж гарах 1.93 дахин давж байна. Энэ сард цэвэршүүлэх байгууламжийн хаягдал бохир ус нь 45.45 хувийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛ