Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2017 оны 08 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2017 оны 08 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2017 оны 08 дугаар сард Мөнххайрхан-Дундцэнхэр, Булган-Байтаг, Төгрөг-Манхан, Чонохарайх-дээд, Чонохарайх-доод, Буянт-дээд, Буянт-доод, Үенч-Үенч хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2017 оны 08 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Мөнххайрхан-Дундцэнхэр |
|
|
2.2 |
0.22 |
0.006 |
0.027 |
2 |
Булган-Байтаг |
|
|
2.0 |
0.13 |
0.006 |
0.031 |
3 |
Төгрөг-Манхан |
|
|
2.4 |
0.17 |
0.005 |
0.029 |
4 |
Чонохарайх-дээд |
8.96 |
2.0 |
2.5 |
0.20 |
0.004 |
0.017 |
5 |
Чонохарайх-доод |
8.45 |
1.9 |
1.8 |
0.26 |
0.005 |
0.020 |
6 |
Буянт-дээд |
8.28 |
3.0 |
1.5 |
0.09 |
0.007 |
0.008 |
7 |
Буянт-доод |
7.60 |
2.7 |
1.8 |
0.16 |
0.008 |
0.009 |
8 |
Үенч-Үенч |
|
|
2.0 |
0.28 |
0.005 |
0.018 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Дундцэнхэр гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Дундцэнхэр голын усны эрдэсжилт 162,3 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Булган гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Булган голын усны эрдэсжилт 167,0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Төгрөг гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Төгрөг голын усны эрдэсжилт 161,0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Чонохарайх гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Чонохарайх дээд цэгийн усны эрдэсжилт 157,1 мг/л, Чонохарайх доод цэгийн усны эрдэсжилт 161,8 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 144,8 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 148,8 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Үенч гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үенч голын усны эрдэсжилт 157,5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 32%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШГАЗРЫН БОШЛ