Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2019 оны 11 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 11 дүгээр сарын тойм мэдээ
- Гадаргын усны чанар: Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 11 дүгээр сард Булган-Байтаг, Үенч-Үенч, Ховд-Мянгад, Буянт-дээд, Буянт-доод, голуудын хяналт шинжилгээний цэгээс усны дээж авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 11 дүгээр сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтээр харуулав.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1. |
Булган-Байтаг |
|
|
2.1 |
0.10 |
0.005 |
0.021 |
2. |
Үенч-Үенч |
|
|
2.4 |
0.23 |
0.006 |
0.32 |
3. |
Ховд-Мянгад |
|
|
2.8 |
0.30 |
0.007 |
0.033 |
4. |
Буянт - дээд |
9.01 |
2.5 |
2.5 |
0.39 |
0.004 |
0.032 |
5. |
Буянт - доод |
9.48 |
2.1 |
2.2 |
0.45 |
0.005 |
0.039 |
Усны чанарын стандарт MNS4586:98
|
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Булган гол нь: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа дээж авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлход эрдэсжилт нь 169.3 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Үенч гол нь: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа дээж авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлход эрдэсжилт нь 198.4 мг/л, буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Ховд гол нь: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа дээж авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлход эрдэсжилт нь 226.0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол нь: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс 1 удаа дээж авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт нь 204.4 мг/л, Буянт доод цэгийн эрдэсжилт нь 205.0 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
- Хаягдал бохир усны хяналт шинжилгээ: Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд энэ сард цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус нь 28 %-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИ