Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Өртөөдийн дарга нарын тайлант хэлэлцүүлэг, сургалт семинар зохион байгуулав.

Шинэчлэгдсэн: 2024-04-23 11:18:02

УЦУОШГазраас жил бүр өртөөдийн дарга нарын нэгдсэн тайлант хэлэлцүүлэг болон сургалт семинарыг зохион байгуулж уг хэлэлцүүлэгээр шинжилгээний ажилд гарч байгаа алдаа оноо, ололт амжилт, цаашид хийх ажлын талаар нэгдсэн нэг шийдэлд хүрч цаашдын зорилго зорилтоо тодорхойлдог. 2018 оны өртөөдийн дарга нарын тайлант хэлэлцүүлэгийг 03-р сарын 5-ны өдөр “Бусдаас туршлага судлая” сэдэв дор зохион байгуулав. Энэ жилийн тайланд өртөөд шинжилгээний ажилд ахиц гаргаж ажилласнаас гадна сум орон нутгаасаа  хөрөнгө мөнгө шийдүүлж ажиллах орчин ахуйгаа сайжруулсан зэрэг ололттой талууд гарч байв. Өртөөдийн тайлан бичилт өнгөрсөн жилийг бодвол сайжирсан, тусгасан санал нь оновчтой зэрэг давуу талууд ажиглагдаж байлаа. Тайлангийн хэлэлцүүлэгийн дараагаар салбар хариуцсан инженерүүд өртөөдийн шинжилгээний ажил дээр гарч байгаа алдаа онооны талаар болон цаашид хэрхэн шинжилгээний ажлын чанарыг сайжруулах талаар сургалтыг оновчтой зохион байгуулaв.

Мөн сургалтын үеэр Мерси-Кор Монгол ОУБ, ЦУОШГазар хоорондын байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд баруун бүсийн зохицуулагч С. Батсүх цаг агаарын мэдээ мэдээллийг зорилтот сумын ард иргэдэд гар утсаар хүргэж хамтран ажиллах талаар мэдэээлэл өгч төслийнхөө үйл ажиллагааг танилцуулав.