Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл
Нээлттэй хаалганы өдөр амжилттай зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03-р сарын 06-ний өдрийн А/52 дугаар тушаалын хүрээнд тус газар нь "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Ховд, Эрдэнэбүрэн сумуудад, аймгийн төвдөө баруун бүсийн төв зах дээр зохион байгууллаа. Дээрх сумдын ард иргэдэд "Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байгаа хүчин зүйлс" сэдвээр сургалт хийж цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчилэв. Мөн сургалтанд оролцсон иргэдийн дунд хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгуулав.
БО байгууллагууд хамтарч Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын дунд гар зураг, эссэ бичлэг, АХА тэмцээн зохион байгуулж мэдээ мэдээллийг хийв. ЕБС-н сургуулийн 5-7 дугаар ангийн сурагчдын дунд" Амьд байгаль " сэдвээр гар зургийн уралдаан, 8-9 ангийн сурагчдын дунд "АХА" тэмцээн, 10-11 ангийн сурагчдын дунд "Цөлжилт бидний нүдээр" сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулав.
Мэдээлэл
Онцлох мэдээ
8 цаг
0 м/с
ӨНӨӨДӨР
5 м/с