Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Ховд аймгийн 2020 оны хөрсний тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-19 02:51:09

ХОВД АЙМГИЙН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ТОЙМ

Хөтөлбөрийн дагуу 2020 оны 06 сард Ховд аймгийн Жаргалант сумын хөрсний мониторингийн 15 цэгээс 0-5 см-н гүнээс хөрсний дээж авч дээжинд агрохимийн шинжилгээг 7 элементээр УЦУОШТөвийн БОШЛабораторит хийж, хүнд металлын шинжилгээг БОХЗТЛабораторит тодорхойлж үр дүнг гаргаж мэдээлэлийн санд орууллаа.

Хөрсний экосистем дэх хүнд металлын  бохирдол нь хэд хэдэн шалтгааны улмаас бохирддог.  Хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь хүний үйл ажиллагааны гаралтай  түлшний дутуу шаталт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, хот суурин газрын  гэр хороололын ариун цэврийн байгууламж,  хог хягдал, хөө,тортог, хаягдал усны лаг  зэргээс үүсдэг.

Дээрх 15 дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлын шинжилгээ хийгдсэн.

Хөрсний чанарын шинжилгээгээр MNS58:50 2008 стандартаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй байна.

 

МЭДЭЭ БИЧСЭН:

БОШЛ-Н ЭРХЛЭГЧ                      С.ЖАВЗАНПАГМА

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Ховд аймгийн 2022 оны хөрсний тойм мэдээ 2022-09-05 1970-01-01 457
Ховд аймгийн 2018 оны хөрсний тойм 2018-10-19 1970-01-01 2333
Ховд аймгийн 2016 оны хөрсний тойм 2016-10-17 1970-01-01 2382