Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-05-28 20:33:43

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар -16.1...-18,2 градус,  Алтайн өвөр говийн сумдын нутгаар -15.8...-19.0 градус, Өндөр уулын сумдаар -14.6...-19.1 градус хүйтэн байлаа. Агаартаа хамгийн дулаан өдөртөө -9...-3 градус хүйтэн, хамгийн хүйтэн шөнөдөө нийт нутгаар -24...-34 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Булган суманд -34 градус, Дуут Ховд сумдад -30...-31 градус хүрч  хүйтэрчээ. Булган суманд -30 градусаас давж хүйтэрсэн 4 хоног ажиглагдсан бол Ховд суманд 1 хоног ажиглагджээ.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур -12...-18  градус хүйтэн байлаа. Хөрсөн дээр хамгийн хүйтэн шөнөдөө Булган суманд -39 градус, Дуут суманд -35 градус, Алтай суманд -34 градус хүйтэн хоносон бол бусад сумдын нутгаар -28...-33 градус хүйтэн байлаа. Хөрсөн дээр -40.0 градусыг давж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй болно. Хөрсөн дээр хамгийн дулаан өдөртөө 0...16 градус дулаан байлаа.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт Мөнххайрхан, Мянгад, Дөргөн сумдаас бусад сумдын нутгаар  0.0...1.3 мм, нийт 5.9 мм тунадас орлоо. Хамгийн их нь Алтайн өвөр говийн сумдын нутгаар 0.5-1.3 мм  тунадас орсон.

Салхи(Wind): Өнгөрөгч  10 хоногт уулархаг  нутаг болох Цэцэг (15 м/с), Ховд (11 м/с), Дуут (28м/с),  Мөст (17м/с), Мөнххайрхан (16м/с), ИНХ-ын бүсийн Манхан суманд салхины их хурд (11м/с) хүрч шороон болон зөөлөн цасан шуурга шуурлаа. Бусад сумдын нутгаар 2-7  м/с   салхитай байлаа.

Цас(Snow): Цасны хээрийн хэмжилтээр 2 дүгээр сарын 29-ны байдлаар цасны дундаж зузаан Булган суманд 15 см, Үенч, Алтай сумдад 29 см, Эрдэнэбүрэн, Дарви сумдад тус тус 1 см, Зэрэг, Ховд суманд 1 см-ээс бага цастай 10 баллын цасан бүрхүүлтэй байлаа. Бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна. Цасны нягт Алтай, Булган, Үенч сумдад 0.16 -0.19 гр/см3. Мөст сумын уулаараа 2-10 см, Алтай, Булган, Үенч сумдын нутгаар уул, талаараа 18-30 см,  хунгарласан газраа 25-50 см, зарим газраа 50-60 см зузаан цастай байна.

  ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Малчид өөрийн аймгийн зарим сумдын нутагт отроор очиж өвөлжиж байна.  Мөн 10 хоногийн дундуур уулын бүсийн сумдаар цасан болон шороон шуурга шуурсанаас малын бэлчээрлэлт саатсан, жиндүү хүйтнээс бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сулдах, доороосоо жиндэх,  өтөг бууц хөлдөж  МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ихэнх сумдад малын хорогдлын  мэдээ ирүүлсэн байна.  Алтайн өвөр говийн сумдын нутгаар цас ихтэй мал бэлчээрт гаралгүй 2-9 хоног саатсан. Алтайн өвөр говийн сумдын нийт нутгаар малчдад өвс тэжээл хүргэх, хүн мал  явах замыг нээхээр Сумдын Онцгой байдлын алба мөн аймгаас хүч нэмэгдүүлэн үйл ажиллагаагааг явуулж байна. 

Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ арав хоногт Мөнххайрхан, Мянгад, Дөргөн сумдаас бусад сумдын нутгаар цас орлоо.
  • Энэ 10 хоногт Өндөр уулын сумдын нутгаар салхи шуургатай  байлаа. Салхины хамгийн их хурд Дуут суманд  28  м/с хүрсэн. 
  • Алтай, Үенч сумдад 29 см, Булган суманд 15 см, Дарви, Эрдэнэбүрэн сумдад 1 см, Зэрэг, Ховд сумдад цасны зузаан 0 см  байна. Цаг агаарын хүндрэлээс болж ихэнх сумдын нутгаар малын хорогдол гарсан. Хамгийн их нь Алтай, Цэцэг, Мөст сумдад 2187-2201 орчим мал хорогдсон.

 

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа, Ц.Нямбаяр

                                        2024 оны 3 дүгээр сарын 1-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-22 1970-01-01 11
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-14 1970-01-01 19
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 17
2024 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 19
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-21 1970-01-01 51
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-18 1970-01-01 29
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 33
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 39
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-21 1970-01-01 42
МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН 2023-2024 ОНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-03-18 1970-01-01 57
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 59
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 51
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-21 1970-01-01 47
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-14 1970-01-01 81
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-02 1970-01-01 64
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 81
2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 63
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 56
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 80
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм 2024-01-22 1970-01-01 59
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-22 1970-01-01 81
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-13 1970-01-01 59
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 101
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 79
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ 2023-11-22 1970-01-01 157
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-22 1970-01-01 73
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 136
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-01 1970-01-01 130
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 87
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 105