Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-05-28 20:33:06

Агаарын температур(Air temperature):  Өнгөрөгч сард нийт нутгаар агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар  -15.3...-19.9 градус хүйтэн, Өндөр уулын бүсийн сумдын нутгаар -13.6...-17.6 градус, Алтайн өвөр говийн сумдад -14.3...-17.7 градус хүйтэн байлаа. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 0...11 градус дулаан, шөнөдөө хамгийн бага температур -28...-44 градус хүйтэн. Агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн өдөр Мөнххайрхан, Мөст сумдаас бусад сумдад 1-8 өдөр ажиглагджээ.  Эхний 10 хоногт нийт нутгаар өдөртөө нэлээд жиндүү хүйтэн байлаа. Энэ сард агаарын температур олон жилийн дунджийн орчим байлаа. Хамгийн хүйтэн Булганд -44.0 хүрч хүйтэрсэн байна.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур -13...-19 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө +7...+20 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -31...-45 градус хүйтэн, хөрсөнд -400 градусаас доош орж хүйтэрсэн өдөр Булган суманд 3, Алтай, Үенч сумдад тус тус 1 өдөр ажиглагджээ.  Хамгийн хүйтэн Булганд -45.0 градус хүрсэн.

Хур тунадас(Precipitаtion): Энэ сард Мөнххайрхан суманд цас ороогүй, бусад сумдын  нутгаар  65.1 мм тунадас орлоо. Хамгийн их нь Алтайд 23.1 мм, Үенчид 20.5 мм, Булганд 18.1 мм орсон нь олон жилийн дунджаас ахиу байна. Харин Их Нууруудын Хотгорын болон өндөр уулын бүсийн сумдын нутгаар 0.0-0.8 мм тунадас орсон нь олон жилийн дунджийн орчим болон түүнээс бага байлаа.  

 

Салхи(Wind): Өнгөрөгч сарын дунд 10 хоногт нийт нутгаар халуун хуурай Фён салхи шуурч салхины их хурд  нийт нутгаар 16-39 м/с хүрсэн бөгөөд хамгийн их хурд Зэрэг суманд 39 м/с, Дарви, Ховд суманд 34 м/с, Мөнххайрхан суманд 30 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурлаа. Үенч, Алтай сумдад салхины их хурд 4-6 м/с тогтуун салхитай, бусад сумдын нутгаар секундэд 16-29 метр хүрч цасан болон шороон шуурга шуурлаа. Мөн сүүлийн 10 хоногт өндөр уулын бүсийн сумд болон Манхан сумын нутгаар салхины хурд 11-28 м/с хүрсэн бол бусад хугацаанд салхины хурд 2-4 м/с тогтуун байлаа.

Цас(Snow): 2 дүгээр сарын 29-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Булган суманд 15 см, Үенч, Алтай сумдад 29 см, Эрдэнэбүрэн, Дарви сумдад тус тус 1 см, Зэрэг, Ховд суманд 1 см-ээс бага цастай 10 баллын жигд битүү цасан бүрхүүлтэй байлаа. Бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна. Цасны нягт Алтай, Булган, Үенч сумдад 0.16 -0.19 гр/см3. Мөст сумын уул талаараа 2-10 см, Алтай, Булган, Үенч сумдын нутгийн уул, талаар 18-30 см,  хунгарласан газраа 25-50 см, зарим газраа 60-80 см зузаан цастай байна. 

  ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Зарим сумдын малчид өөрийн аймгийн сумдын нутагт отроор очиж өвөлжиж байна.  Энэ сард Алтайн өвөр говийн сумуудад ахиу хэмжээний цас орж малын бэлчээрлэлт саатсан, зам даваа гүвээ хаагдсан, зам гаргах ажлыг нутгийн иргэд болон онцгой байдлын албан хаагчид хийж гүйцэтгэж байна. Их хүйтэн болон цасан шуурганы улмаас бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сульдах, доороосоо жиндэх,  өтөг бууц хөлдөх зэргээр  МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байна. Бүх сумдад 300-2200 гаруй тооны мал хорогдсон мэдээ ирүүлсэн бөгөөд Алтай, Булган, Үенч сумдад “цагаан зудын” байдалтай, Эрдэнэбүрэн, Дарви сумдад “Цагаанаар зудархуу” байдалтай байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ сард Мөнххайрхан сумаас бусад сумдад 0.0-23,1 мм буюу нийт 65,1 мм тунадас орсон нь олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна. Энэ нь Алтайн өвөр говийн нутгаар орсон тунадасны хэмжээнээс шууд хамаарч байна.
  • Энэ сарын дунд 10 хоногт Алтай, Үенч сумаас бусад сумдын нутгаар салхины их хурд 16-39 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан бөгөөд хамгийн их хурд Зэрэг суманд 39 м/с хүрлээ.  
  • Цасны хээрийн хэмжилтээр Алтай, Үенч сумдад 29 см, Булган суманд 15 см зузаан цастай, уул талаараа 18-30 см, хунгарласан газраа 25-50 см зузаан, битүү цасан бүрхүүлтэй байна. Мөст сумын уул талаар цасны зузаан 2-10 см, Эрдэнэбүрэн, Дарви суманд 1 см, Зэрэг, Ховд суманд 1 см-ээс бага, битүү, жигд цасан бүрхүүлтэй байна. Бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.

 

 

 

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа, Ц. Нямбаяр

                                        2024 оны 3 дүгээр сарын 1-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-22 1970-01-01 11
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-14 1970-01-01 19
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 17
2024 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 19
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-21 1970-01-01 51
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-18 1970-01-01 29
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 32
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 39
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-21 1970-01-01 42
МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН 2023-2024 ОНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-03-18 1970-01-01 57
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 59
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 49
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-21 1970-01-01 47
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-14 1970-01-01 81
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-02 1970-01-01 64
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 81
2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 63
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 56
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 80
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм 2024-01-22 1970-01-01 59
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-22 1970-01-01 81
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-13 1970-01-01 59
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 101
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 79
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ 2023-11-22 1970-01-01 157
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-22 1970-01-01 73
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 135
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-01 1970-01-01 130
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 87
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 104