Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-05-24 05:54:19

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 17.6-19.6 градус, Алтайн өвөр говийн болон өндөр уулын сумдаар 13.2-17.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур нийт нутгаар сарын эхний 10 хоногт өдөртөө 1-13 градус дулаан, хамгийн бага температур сарын дунд 10 хоногт нийт нутгаар хүйтэрч шөнөдөө  31-35 грудас  хүрч хүйтэрсэн байна. Сарын сүүлний 10 хоногтоо нийт нутгаар хүйтний эрч суларсан.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 15-19 градус хүйтэн байсан. Хөрсний хамгийн их температур эхний 10 хоногтоо өдөртөө нийт нутгаар 4-14 градус дулаан, Дөргөн, Мянгад сумдаар 1 градус хүйтэн байсан. Хамгийн бага температур сарын дундуур шөнөдөө 32-40 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр энэ сард Булган, Алтай суманд тус бүр 1 өдөр ажиглагдсан.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сард ихэнх нутгаар нийт 35.1 мм цас орсон байна. Сарын хугацаанд хамгийн их тунадас орсныг сумдаар үзвэл: Дарвид 6.6 мм, Алтайд 5.4 мм, Булганд 5.2 мм, Үенчид 4.2 мм, Чандманьд 3.3 мм, Дөргөн, Мянгадад 2.5-2.8 мм, Жаргалант, Зэрэгт 1.4-1.5 мм, Дуут, Манхан, Эрдэнэбүрэн сумдын нутгаар 0.7-0.8 мм, Мөнххайрхан, Цэцг сумдад 0.0 мм цас оржээ. Энэ сард Мөст, Ховд сумдын нутгаар тунадас ороогүй.

Салхи(Wind): Энэ сарын 6,7-ны үеэр Их нууруудын хотгорын болон өндөр уулын сумдаар салхины их хурд секундэд 19-43 метр хүрч, хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан. Зэрэгт 43 метр, Чандмань, Ховд сумдаар 34 метр хүрч онц аюулын хэмжээнд хүрч шуурсан бол Жаргалант, Мөст, Дуут, Дарви сумдаар 25-28 метр, Цэцэг, Эрдэнэбүрэн, Мянгад, Мөнххайрхан сумдаар 23-24 метр, Дөргөн, Манхан сумдаар 16-19 метр хүрч аюултай хэмжээнд хүрч шороон болон цасан шуурга шурсан. Алтайн өвөр говийн сумдаар салхи шуурга багатай байсан 2-12 метр салхитай байжээ.

Цас(Snow):  Энэ сарын байдлаар аймгийн нийт нутгийн 75 орчим хувь нь цастай, 25 орчим хувь нь цасгүй байна. 12 дугаар сарын 31-ны цасны  хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан  Алтай, Үенч сумдад цасны зузаан өмнөх 10 хоногоосоо нэмэгдэж 8-12 см, цасны нягт нь Алтайд 0.03 г/см3, Үенчид 0.02 г/см3 –тай,  Дарвид 4 см, Дөргөн, Булганд 3 см, Зэрэг, Манханд 1 см, Жаргалант 0 см зузаантай 10 баллын цастай, Чандмань, Эрдэнэбүрэнд 2 см, 5-9 баллын цасан бүрхүүлтэй байна. Мянгад, Мөнххайрхан, Мөст, Дуут, Ховд, Цэцэг суманд цасгүй. Сумдын өндөр уул нуруу болон Алтайн салбар уулсаар цастай байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Энэ сард нийт  сумдын МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх болон  бусад ажлууд үргэлжлэн явагдаж байгаа ба цаг агаарын байдал хүндрэл учруулаагүй. Алтайн өвөр говийн сумдаар цас нэмэгдэж орсон байна.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ сард орсон тунадасны 40 гаруй хувь нь /14.8 мм/ Алтайн өвөр говийн сумдаар орсон.
  • Сарын эхээр ихэнх нутгийг хамарсан цасан болон шороон шуурга шуурсан салхийн их хурд 23-43 м/с хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд, зарим сумдаар онц аюулын хэмжээнд хүрч шуурсан.
  • Сарын дунд 10 хоногт нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч агаарын дундаж температур 20-24 градус, хамгийн хүйтэн нь 31-37 градус хүрч хүйтэрсэн.

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр

2024 оны 01 дүгээр сарын 02-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-22 1970-01-01 11
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-14 1970-01-01 19
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 17
2024 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 19
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-21 1970-01-01 51
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-18 1970-01-01 29
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 32
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 39
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-21 1970-01-01 42
МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН 2023-2024 ОНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-03-18 1970-01-01 57
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 59
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 49
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 50
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-21 1970-01-01 47
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-14 1970-01-01 81
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-02 1970-01-01 64
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 81
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 56
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 80
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм 2024-01-22 1970-01-01 59
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-22 1970-01-01 81
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-13 1970-01-01 59
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 101
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 78
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ 2023-11-22 1970-01-01 157
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-22 1970-01-01 73
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 135
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-01 1970-01-01 130
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 87
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 104