Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2022-06-26 16:16:41

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  14.2-18.5 градус, өндөр уулын сумдын нутгаар 9.3-13.7 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 24-34 градус, өндөр уулын сумдаар 24-28 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  0 градус дулаанаас 4 градус хүйтэн , Өндөр уулын сумдаар 5-8 градус  хүйтэн байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Булганд 8, Үенч суманд 5, Дөргөн, Манхан, Мянгад сумдад 3  өдөр тус тус ажиглагдсан.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 16-25 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 52-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 0-8  градус хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 20-30 хоног ажиглагдсан. Хамгийн олон  Зэрэг, Манхан, Чандмань, Жаргалант, Булган сумуудад 28-30 өдөр ажиглагдсан байна.  

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар  78.9 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Цэцэгт 11.2 мм,Дарвид 11.1 мм, Мөстөд 10.9 мм, Чандманьд 10.1 мм, Дуут суманд 7.1 мм, Манханд 5.4 мм, Зэрэгт 4.4 мм  бусад сумын нутгаар 0.0-3.5 мм тунадас орсон.                                                                                                                         

Салхи(Wind): Өнгөрөгч 5 сарын эхний 10 хоногт хүчтэй салхи шуурга ихтэй байлаа.  Салхины их хурд Манханд 27 м/с, Мөнххайрхан, Ховд суманд 24 м/с, Мөст,Чандманьд 23 м/с, Зэрэг, Дарви Цэцэг, Булган, Эрдэнэбүрэн, Дөргөн, Жаргалантад 16-22 м/с  хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн явган шороон шуургатай байсан.

Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж цухуйлт жигдэрсэн хялгана,ерхөг залаалалтын шатандаа явж  байна. Ургамлын дундаж өндөр 2-6 см, ургамлын ургалтын байдал байдал Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Алтай, Булган сумдын нутгаар сайн, Жаргалант,Чандмань, Мянгад сумдын нутгаар муу, бусад сумдын  нутгаар дунд  гэсэн үнэлгээтэй байна. Хур тунадас бага, Агаар, хөрсний чийг муу, салхи шуурга ихтэй мөн хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай байна.

 ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад мал ногоолуулах, хөөвөр хялгас авах, сааль сүү бэлтгэх, мал хөнгөлөх, ямаа самнах, бод төллөх ажил үргэлжилж байгаа Тус ажил явуулахад цаг агаарын салхи шуурга ихтэй байлаа. Бод бог мал гол горхи булаг шанднаас ундаалж байна.Мянгад суманд малын зүй бусын хорогдлоор 1017 толгой мал хорогдсон мэдээ ирүүлжээ.    

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Энэ сард  нийт нутгийг хамарч 78.9 мм хур тунадас орлоо.
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 21-30  өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэг,Манхан, Чандмань,Булган сумдад 29-30 хоног ажиглагдсан. 
  •  Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 12-27 м/с хүрч шуурсан.
  • Бэлчээрийн ургамал ихэнх сумдын нутгаар цухуйлтын үе шатандаа зарим газраа хялгана,ерхөг залаалалтын шатандаа явж байна.

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж. Жаргалзаяа

 2022 оны 6 дугаар сарын 2-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2022-06-27 1970-01-01 2
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-21 1970-01-01 11
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-11 1970-01-01 12
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-06-02 1970-01-01 15
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-21 1970-01-01 19
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-17 1970-01-01 17
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-02 1970-01-01 15
2022 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-05-02 1970-01-01 20
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-21 1970-01-01 28
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-11 1970-01-01 50
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-04-01 1970-01-01 42
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-21 1970-01-01 52
2021-2022 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2022-03-16 1970-01-01 49
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-11 1970-01-01 52
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-01 1970-01-01 51
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-03-01 1970-01-01 49
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-21 1970-01-01 75
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 46
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 37
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 41
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-01-28 1970-01-01 46