Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-09-22 16:05:21

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  15.8-20.5 градус, өндөр уулын сумдын нутгаар 11.3-16.2 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 28-32 градус, өндөр уулын сумдаар болон Чандмань сумын нутгаар 23-26 градус дулаан, Агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  5-9 градус дулаан, өндөр уулын сумдаар 2 градус  хүйтнээс  5 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр  1-2 өдөр ажиглагдсан. Өндөр уулын сумдаар болон Чандмань суманд ажиглагдаагүй.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 18-28 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 45-63 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө  0-8 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 6-10 өдөр ажиглагдсан.

Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар  89.5 мм бороо орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Мөнххайрхан 21.8мм, Дуут 20.1 мм, Мөст 18.0 мм, Дөргөн 10.2 мм, Жаргалант 5.0 мм, Мянгад 4.0 мм, бусад сумдын нутгаар 1.1-3.0 мм аадар бороо орсон. Энэ 10 хоногт Чандмань, Дарви, Булган, Үенч сумдын нутгаар тунадас ороогүй.

Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд аадар борооны өмнө салхины хурд ширүүсэж Жаргалант, Манхан, Мөнххайран, Цэцэг сумдын нутгаар 15-17 м/с, Мөст, Ховд, Зэрэг сумдаар 18-19 м/с хүрч шуурсан бол бусад  сумдын нутгаар секундэд 10-12 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.

Ургамал(Plant): Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамал  цухуйлт жигдэрсэн боловч халуун хуурай салхитай чийг багаас сонгинлог төрлийн ургамалууд газрын дээрх хэсэг хатаж алга болох шарилж, үетэн ургамлууд  үзүүрээсээ шарлах өнгө алдаж хатах гэмтэл ажиглагдаж байна. Ургамлын дундаж өндөр 2-6 см, ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувь нь дунд, 30 гаруй хувьд муу үнэлгээтэй байна. Жаргалант, Манхан, Цэцэг сумын  нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй  байна. Халуун хуурай салхи, хөрсний чийг бага,  хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширч, зогсонги байдалтай болж  байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад хөөвөр хялгас авах, мал оторлох, мал ногоолуулах, мал хөнгөлөх, зарим сумдад хонь хяргах, бод төллөх ажлууд үргэлжилж,  сааль сүү бэлтгэх ажил энэ 10 хоногоос эхлэж байна.  Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал ихэнх нутгаар дулаан тааламжтай байсан ч хөрсний чийг бага, халуун хуурай салхитай байгаас ургамлын ургалтанд тааламжгүй байлаа. 

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ 10 хоногт нийт нутгийн 75 хувьд 89.5 мм аадар бороо орлоо.
  • Хөрсний гадрага дээр олон хоног 40-ээс дээш гарч халж байгаа нь  ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлж  хатаж шарлах, сонгинлог ургамал хатаж алга болох, ургалт удааширах, зогсонги байдалд орох зэрэг тааламжгүй нөхцөл үүсгэж байна.
  • Салхины их  хурд  аадар борооны өмнө ширүүсэж  секундэд 10-19 метр хүрч шуурсан.
  • Нийт сумдаар хөрсний чийг бага, халуун хуурай салхи их, хур бороо багаас бэлчээрийн ургамал гэмтэж, хатаж шарлах, алга болох, ургалт удааширах нөхцөл үүсээд байна.

 

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр

2021 оны 6 дугаар сарын 21-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-22 1970-01-01 2
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-22 1970-01-01 1
2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-13 1970-01-01 11
2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-09-02 1970-01-01 46
ХОВД АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2021-09-01 1970-01-01 54
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-21 1970-01-01 381
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-11 1970-01-01 381
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 365
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-01 1970-01-01 373
2021 ОНЫ МАЛ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2021-06-17 1970-01-01 343
2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-11 1970-01-01 325
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 322
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-06-02 1970-01-01 320
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-21 1970-01-01 286
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-11 1970-01-01 287
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 198
2021 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-05-01 1970-01-01 191
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-21 1970-01-01 207
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 200
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 200
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 189
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 206
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 212
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 52
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 214
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 216
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 217
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 214
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 224
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 252
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 220
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 239
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 228
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 239