Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-04-13 03:57:22

Агаарын температур(Air temperature):  Өнгөрөгч сард нийт нутгаар агаарын дундаж температур 0 градус дулаанаас 5 градус хүйтэн байлаа.  Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 9-20  градус дулаан шөнөдөө хамгийн бага температур 15-27  градус, хамгийн хүйтэн  Дуут суманд 27 градус хүрч хүйтэрсэн байна.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 3 градус хүйтнээс 3  градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө 25-41 градус дулаан Булган суманд 41 градус хүрсэн.  Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 18-26  градус хүйтэн, хамгийн хүйтэн Алтай суманд 26 градус  хүйтэн  байлаа.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар 24.8  мм тунадас орсон. Хамгийн их нь Булганд 10.1 мм, Алтай суманд 7.3 мм, Үенч суманд 2.4 мм, Жаргалант 1.4 мм бусад сумдын  нутгаар 0.0-1.0 мм цас орсон.  Мөнххайрхан, Мөст сумуудад цас ороогүй.                                                                                                                      

Салхи(Wind): Өнгөрөгч сард нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Чандмань, Эрдэнэбүрэн, Дуут сумдад 34 м/с , Зэрэгт 33 м/с,  Дарвид 32 м/с, Дөргөн, Ховд сумдад 30 м/с, Жаргалант 29 м/с, Мөстөд 26 м/с, Манханд 25 м/с, Мөнххайрханд 24 м/с, Цэцэг, Мянгадад 20 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурлаа. Бусад сумдад  12-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна. Хүчтэй салхи шуургатай байгалийн аюултай үзэгдэл ажиглагдсан.

 

Цас(Snow): 3 дугаар сарын эхний болон дунд 10 хоногт Алтайн өвөр говийн сумуудад цас орж цасан бүрхүүлтэй байсан. Цасны хээрийн хэмжилтээр эхний 10, 20  хоногийн байдлаар Алтай, Үенч  сумуудын нутгаар 10 баллын 2-11 см зузаан цастай байсан. Сүүлийн 10 хоногт цас хайлсан. Бусад сумдын нутгаар цас орж  цасан бүрхүүл тогтоогүй. Алтай салбар уулсаар цоохор цастай  байсан.

 

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад  бог ,бод  мал төллөж байна. Ихэнх  суманд  2-р 10 хоногоос  бод мал төллөж эхэлсэн байдалтай байна. Малд нэмэлт тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Цаг агаарын  байдал хүчтэй шороон шуурга шуурч  байгалийн аюултай үзэгдэл болсон нь мал төллөлт, мал бэлчээрлэхэд хүндрэл учруулж, нялх төл малд таатай биш байлаа. Нийт нутгаар өмнөх хоногуудаас харьцангуй дулаарсан.  

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Энэ сард нийтдээ  24.8 мм цас  орсон.
  •  Салхины их  хурд   12- 34  м/с хүрсэн.
  • Хамгийн их хурд Чандмань, Эрдэнэбүрэн, Дуутад 34 м/с
  •  Цасны зузаан эхний 10 хоногт  Алтай,Үенч  сумдад 2-11 см байлаа  
  • Манхан суманд  сүүлийн 10 хоногт 157  толгой мал хорогдсон байна

   Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа

                         2021 оны 4 дүгээр сарын 1-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-11 1970-01-01 4
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-04-01 1970-01-01 9
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-22 1970-01-01 12
2021 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-11 1970-01-01 19
МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ЗӨВЛӨМЖ (2021) 2021-03-03 1970-01-01 20
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 28
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-03-01 1970-01-01 28
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-22 1970-01-01 33
2021 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-11 1970-01-01 38
Ховд аймгийн 2021 оны өвлийн цасны явуул судалгааны тойм 2021-02-09 1970-01-01 47
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2020 оны жилийн тойм 2021-02-05 1970-01-01 62
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 46
2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-02-02 1970-01-01 49
2021ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-21 1970-01-01 51
2021ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-01-12 1970-01-01 59