Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 17.8-22.0 градус, өндөр уулын сумдын нутгаар 12.3-16.8 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 26-32 градус, өндөр уулын сумдаар 21-28 градус дулаан,Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 2-7 градус дулаан , өндөр уулын сумдаар 4 градус хүйтнээс 4 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр 1-5 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 19-31 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 51-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2 грудас хүйтнээс 9 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 8-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 40.1 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дуут 9.5 мм, Чандмань 4.4 мм, Ховд 4.2 мм, Манхан 3.6 мм, Мөнххайрхан 3.2 мм, бусад нутгаар 0.0-2.7 мм тунадас орсон Эрдэнэбүрэн,Үенч сумдад тунадас ороогүй
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Жаргалант, Ховд сумдад 22 м/с Мөстөд 20 м/с, Чандмань19 м/с, Зэрэг, Булган сумдад 18м/с, Мөнххайрхан 17 м/с, Цэцэг Цэцэг сумдад 16 м/с, Манхан 15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 6-12 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар . Ургамлын дундаж өндөр 1-5 см ургамлын ургалтын байдал Чандмань, , Мөнххайрхан, Дуут, Үенч , Алтай сумуудын нутгаар сайн, бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах,мал оторлох, бод төллөх ажил үргэлжилж байгаа Тус ажил явуулхад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгийн 90 орчим хувьд бороо орлоо.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 8-10 өдөр ажиглагдсан.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 6-22 метр хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар1-5 см өндөр ургасан байна
- Нийт сумдын нутгаар 40,1мм тунадас орсон тунадас
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Д Наранхишиг
2020 оны 6 дугаар сарын 21-нд