Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-05-27 12:59:16

Агаарын температур(Air temperature):  Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  9.0-12.8 градус, өндөр уулын сумдын нутгаар 4.6-8.0 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар сүүлийн 10 хоногтоо дулаарч өдөртөө 26-31 градус, өндөр уулын сумдаар 24-28 градус дулаан байсан бол агаарын хамгийн бага температур нийт нутгаар шөнөдөө сарын эхний арав хоногтоо 4-19 градус  хүйтэн байсан байна.

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 10-19 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур сарын сүүлийн арав хоногтоо өдөртөө 47-58 градус хүрч халсан, харин хамгийн бага температур сарын эхээр шөнөдөө 12-19 градус хүйтэн байжээ.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ сарын дунд арав хоногт зарим сумдын нутгаар 0.0-1.0мм тунадас орсон.Дарви, Мөнххайрхан сумдаар 1.0мм, Зэрэг, Манхан сумдад 0.5мм, Чандмань, Алтай, Дуут сумдын нутгаар 0.0-0.2мм  тунадас орсон.Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.

Салхи(Wind): Өнгөрөгч сард салхины их хурд Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Цэцэг, Зэрэг сумдаар 18 м/с , Ховд, Булган, Чандмань, Мөст, Манхан, Мөнххайрхан сумдын нутгаар 15-16 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар 10-13 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна.  

Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар энэ сарын 10-с хойш бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйж, нүдлэх төдий байна. Сарын 25-ны байдлаар ургамлын дундаж өндөр 1-2 см, ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна.Энэ нь хөрсний чийг багатай, халуун хуурай салхитай, хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удааширалтай байна.Эрдэнэбүрэн, Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 11-28%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:  Нийт  сумдад  бог мал төллөж дууссан, бод мал төллөх ажил үргэлжилж байгаа ба 15-аас хойш ямаа самнах ажил эхлэж тус ажил явуулхад  цаг агаарын байдал дулаахан таатай нөлөөлсөн.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  •  Энэ сард зарим сумдын нутгаар 3.2 мм тунадас  орсон
  •  Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр энэ сарын дунд буюу сүүлийн 10 хоногт нийт сумдад 11-17 өдөр, Зэрэг, Булган сумдад 25 өдөр ажиглагдсан.
  •  Агаарын харцангуй чийг нийт нутгаар 11-28%-ийн чийгтэй хэт хуурайшилтай, гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
  • Манхан суманд энэ сарын байдлаар 10 толгой мал зүү бусаар хорогдсон.
  • Бэлчээрийн ургамал цухуйх төдий, Эрдэнэбүрэн, Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг сумдын нутгаар 25-ны байдлаар төлөөлөх ургамал цухуйгаагүй.

Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр

2020 оны 5 дугаар сарын 01-нд

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-21 1970-01-01 13
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-11 1970-01-01 10
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1970-01-01 17
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-11 1970-01-01 26
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-02 1970-01-01 22
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-01 1970-01-01 18
2019-2020 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2020-03-31 1970-01-01 19
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-21 1970-01-01 24
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-11 1970-01-01 65
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-02 1970-01-01 74
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-03-01 1970-01-01 68
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-21 1970-01-01 65
ХОВД АЙМГИЙН НИЙТ НУТГААР ӨВЛИЙН ЦАСНЫ АЯЛАН СУДАЛГААНЫ МЭДЭЭГЭЭР 2020-02-19 1970-01-01 64
2020 ОНЫ ХОЕРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-11 1970-01-01 74
Жилийн цаг агаарын нөхцлийн тойм (2019 он) 2020-02-07 1970-01-01 143
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-03 1970-01-01 82
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-02-01 1970-01-01 86
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-21 1970-01-01 96
2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-01-11 1970-01-01 111
ХОВД АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2019-12-02 1970-01-01 137