Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт сумдын нутгаар 18.9-25.3 градус, Цэцэг сумын нутгаар 29 градус хүйтэн. Агаарт шөнөдөө нийт сумдын нутгаар 25-33 градус, Цэцэг суманд -37 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 20-27 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр шөнөдөө 30-38 градус хүрч хүйтэн хоносон байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 6.0 мм цас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Алтай өвөр говийн сумд болох Үенч, Булган, Алтай сумдад 1.4-1.8 мм, , Дуут 0.7 мм, Дарвид 0.4 мм цас орсон. Бусад сумдаар цас ороогүй.
Салхи(Wind): Салхины их хурд секундэд Мөнххайрхан 18 метр, Ховд, Мөст сумдаар 15-16 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн бол Жаргалант, Манхан, Цэцэг, Чандмань сумдын нутгаар 12-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа. Бусад сумдын нутгаар 2-8 метр салхитай байв.
Цас(Snow): 12 дугаар сарын 20-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Дарви сумдын төвд 3-4 см, Үенч, Булган, Манхан сумдад 1 см, 10 баллын, Зэрэг, Мөст, Дуут, Цэцэг сумдын төвд 0 см 4-9 баллын цоохор цастай байна. Жаргалант, Чандмань, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Дөргөн сумуудын төвд одоогоор цасан бүрхүүл тогтоогүй. Алтайн салбар уулсаа дагасан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 6.0 мм цас орсон.
- Салхины их хурд секундэд Мөнххайрхан 18 метр, Ховд, Мөст сумдаар 15-16 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан.
- Ихэнх сумдын нутгаар цасан бүрхүүл тогтож эхэлсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2020 оны 12 дугаар сарын 21-нд