Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгор болон Алтай өвөр говийн сумдаар агаарын дундаж температур 18-23 градус, өндөр уулын сумдаар 15-19 градус дулаан байв. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 23-35 градус дулаан 30-с дээш дулаан өдөр 2-6 удаа байсан. Хамгийн бага температур нийт нутгаар шөнөдөө 2 -12 градус дулаан байжээ.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 17-32 градус дулаан. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 48-63 градус дулаан, 40-с дээш дулаан 2-10 удаа ажиглагдсан байна. Хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 1-12 градус дулаан байжээ.
Хур тунадас(Precipitаtion): Тухайн арав хоногт 180.3 мм тунадас орсон. Хамгийн их тунадас нь Дуут 35.5 мм, Ховд сум 26.0 мм, Чандмань 21.9 мм, Дарви 14.2 мм, Цэцэг 13.8 мм, Жаргалант 13.6 мм, Мөст 13.4 мм, Мянгад 11.6 мм, Булган 10.9 мм, Дөргөн 6.4 мм бусад сумуудын нутгаар 1.0-3.0 мм бороо орсон бороо ороогүй сум байхгүй
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай Салхины хамгийн их хурд секундэд 6-20 метр хүрч шуурсан. Ховд суманд 20м/с, Зэрэг 17м/с, . Жаргалант, Мөнххайрхан , Мөст сумдын нутгаар 16 м/с, Цэцэг, Булган сумдад 15 м/с хүрч шороон шуурга шуурсан бусад сумдын нутгаар 6-14м/с салхитай байлаа.
Ургамлын ургалтын байдал: Ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаагаас бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, сонгинолог ургамал болон үет ургамал үзүүрээсээ хүрэнтэх гол иш шарлах,шивээ сугарч унах гэмтэл ажиглагдсан байна. Ургамлын дундаж өндөр 3-12 см болсон Дарви, Мөнххайрхан, Дуут,Цэцэг,Үенч,Алтай Ховд сумуудад ургамлын ургалтын байдал сайн, бусад сумдын нутгаар ургамлын ургалтын байдал дунд гэсэн үнэлгээтэй байна
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:
Нийт сумдаар хонь хяргах, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж цаг агаарын байдал МАА-н үйлдвэрлэлд сөрөг нөлөөлөөгүй байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт нутгаар салхи шуургатай салхины хамгийн их хурд секундэд 6-20 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан.
- Энэ арав хоногт 180.3 мм хур тунадас орсон.
- Нийт нутгаар ургамлын өндөр 3-12 см-тэй байна.
- Ихэнх сумдын нутгаар ургамал гэмтэлтэй
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Д.Наранхишиг
2019 оны 07 дугаар сарын 21-нд