Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Ховд аймгийн 2018 оны жилийн цаг агаарын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-10-19 15:13:36

Агаарын температур(Air temperature: Ховд аймгийн нийт нутгаар 2018 онд агаарын дундаж температур 1.7 градус дулаан  байсан байна. Агаарын дундаж температурыг бүс нутгаар авч үзвэл Их нууруудын хотгорын сумдын нутгаар 1.4-2.8 градус, Өндөр уулын бүсийн сумдын нутгаар -1.4 градус хүйтнээс 0.8 градус дулаан, Алтайн өвөр говийн сумуудаар 3.4-4.2 градусаар дулаан  байлаа. Харин Цэцэг, Дуут сумын жилийн агаарын дундаж температур 0.5-1.4 градус хүйтэн байжээ. Сумдын жилийн дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулхад   Цэцэг, Дуут сумдаар олон жилийн дунджаас 0.8-1.7 градусаар хүйтэн, Чандмань, Дарви,  Манхан, Мөнххайрхан, Мөст, Ховд сумдын агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Булган, Үенч, Алтай  сумдын нутгаар олон жилийн дундаж температураас 1.7-3.9 градусаар дулаан байжээ. Агаарын үнэмлэхүй бага температур нийт нутгаар 1, 2-р сард болон 12-р сард  хүйтэрч Жаргалант, Дөргөн, Мянгад, Манхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Цэцэг сумдад 40-47 градус хүрч хүйтэрсэн бусад сумдын нутгаар 31-38 градус хүйтэн  байсан. 2018 оны 1,2,12 дугаар саруудын ажиглалтаас харахад  нийт нутгаар агаарт 30 градусаас доош орж хүйтэрсэн хоног Их нууруудын хотгорын сумд болох Дөргөн, Эрдэнэбүрэн,  Мянгад, Жаргалант, Мөст, Дарви, Мянгад, Зэрэг, Манхан, Цэцэг сумдад 37-62 өдөр, Ховд, Дуут сумдад 30-34 өдөр, Мөнххайрхан,Чандмань, Булган сумдад 19-24 өдөр, Үенч суманд 1 өдөр ажиглагдсан байгаа нь хүйтэн өвөл болсон байна. Агаарын үнэмлэхүй их температур нийт нутгаар 5-8 дугаар сарын хооронд +30 градусаас дээш гарч халж эхэлсэн. Энэ жилийн хувьд авч үзвэл 6,8 дугаар сард их дулаан байсан. Хамгийн их температур нь Их хууруудын хотгорын сумдаар болон Алтайн өвөр говийн сумдад 30-35 градус хүрч халсан, Зэрэгт 350, Булган, Мянгадад 340, Дөргөн, Манхан, Алтай, Үенчид 330, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дарви, Жаргалант сумдад 30-320, бусад нутгаар 25-29 градус хүрч халсан байна.

Зураг-1. 2018 оны агаарын дундаж температур /С/

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний жилийн дундаж температур 4.8 градус дулаан байжээ. 2018 онд сумдын хөрсний дундаж температур 2-8  градус дулаан байв.  Хөрсний хамгийн их температур нийт нутгаар 54-63 градус хүрч халсан ба нийт сумдаар 4 дүгээр сарын дундаас 9 дүгээр сарын дунд арав хоног хүртэл хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан  өдөр үргэлжлэн ажиглагдсан. Зэрэг, Булган, Дөргөн, Манхан сумдад 142-146 өдөр, Жаргалант, Үенч, Цэцэг сумдад 128-134 өдөр, Чандмань, Ховд, Алтай суманд 111-119 өдөр, бусад сумдад 80-86 өдөр тус тус +40 градусаас давж халжээ. Харин өвөлдөө дулаахан -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр харьцангуй цөөхөн байсан байна. Эрдэнэбүрэн, Зэрэг, Цэцэг сумдад 16-18 өдөр, Мөст, Дарви сумдад 11-12 өдөр, бусад сумдад 3-6 өдөр, Мөнххайрханд 1 өдөр ажиглагджээ.  Чандмань, Мянгад, Үенч, Алтай сумдад -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.

Салхи(Wind): Салхины их хурдыг бүс нутгаар авч үзвэл Их нууруудын хотгорын сумдаар 18-34 м/с, Өндөр уулын бүсийн нутгаар 18-40 м/с, Алтайн өвөр говийн нутгаар 14-20 м/с хүрч шороон шуурга шуурчээ. Жилийн хамгийн их салхины хурд Ховд, Дуут сумдад 40 м/с, Эрдэнэбүрэн, Дарви сумдад 34 м/с, Зэрэгт 30 м/с,  Дөргөн, Мөнххайрхан, Жаргалант сумдаар 26-28 м/с, Манхан, Мөст, Чандмань сумдад 24 м/с, Мянгад, Цэцэг, Булган сумдаар 18-20 м/с, Алтай, Үенч сумдад 14 м/с хүрсэн.

Зураг-2.Сумдын 2018 онд ажиглагдсан салхины хамгийн их хурд, /м/с/

Жилийн хугацаанд 10 м/с-ээс их салхитай байсан өдрийн тоогоор Чандмань-88, Цэцэг-94, Булган-120, Жаргалант, Манхан-157, Зэрэг-176, Ховд-212, Мөст-229, Мөнххайрхан-270 өдөр ажиглагдсан бол бусад сумуудын нутгаар 20-60 өдөр ажиглагдсан байна. 2018 оны салхины ажиглалтаас харахад  жилийн турш салхи шуурга ихтэй байсан нь нийт саруудын мэдээнээс харагдаж байна.

Зураг-3. Сумдад 10 м/с-ээс их салхитай байсан өдрийн тоо, /өдрөөр/

Хур тунадас(Precipitаtion): Тухайн жил орсон хур тунадасны байдлаас харахад аймгийн нийт нутгаар жилд орсон нийлбэр тунадас 1383.7 мм байгаа бол жилийн нийлбэр дундаж тунадас нь 86.4мм  байна. Дулааны улиралд буюу 4-10 дугаар сард орсон тунадасны нийлбэр 1259.0 мм, нийлбэр дундаж тунадас 78.7мм, өвлийн улиралд буюу 1-3, 11,12 дугаар саруудад орсон тунадасны нийлбэр  124.0 мм, нийлбэр дундаж тунадас 7.8 мм хур тунадас орсон байна.

Зураг-4. Сумдын жилд орсон тунадасны нийлбэр, /мм-ээр/

УРГАМЛЫН УРГАЛТЫН БАЙДАЛ: Өнөө жил нийт нутгаар 4 дүгээр сарын 10-15-ны хооронд хугацаандаа нийт нутгаар ургамал цухуйсан. Манай аймгийн ихэнх нутгаар 5 дүгээр сарын сүүлчээр ургамлын цухуйлтын үе шат жигдэрсэн. Ургамлын ургалтын хувьд 6-р сард нийт нутгаар  ургамлын дундаж өндөр  0-6 см хүрсэн. Ургамлын ургацын хэмжээ 0.1-0.3 ц/га –тай  нийт сумдаар ургамлын ургалт дунд зэрэг Ховд, Мянгад, Манхан сумдын нутгаар ургамлын ургалт муу, 7 дугаар сард ургамлын дундаж өндөр  2-8 см, ургамлын ургацын хэмжээ 0.0-0.9 ц/га –тай  нийт нутгийн 50% ургамлын ургалт сайн, 50% дунд зэрэгбайсан. 8 дугаар сарын байдлаар манай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамал цэцэглэлтийн, зарим ургамал үрийн боловсролтын үе шатандаа орсон боловч ихэнх ургамал хатаж шарлах байдалтай болсон. Ургамлын ургац 8 дугаар сарын 25-ны байдлаар 0,1-0,9 ц/га ургацтай, ургамлын ургалтын байдал ихэнх сумдаар зуншлага дунд зэрэг, Жаргалант, Дарви, Дөргөн, Мөнххайрхан, Ховд бусад сумдын нутгаар зуншлага хэвийн байлаа.

Бэлчээрийн даацыг аймгийн хэмжээгээр авч үзвэл: Аймгийн хөдөө орон нутгийн  79 багийн нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар авч үзвэл: 10% нь (бэлчээрийн нөөцтэй)

19% нь (бэлчээр хүрэлцээтэй)

26% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)

24% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)

21% нь (даац олон дахин хэтэрсэн) Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 70 орчим хувь нь 1-3, 3-5 буюу олон дахин хэтэрсэн бөгөөд өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, хадлан, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.   

Цас(Snow): 2018 оны өвөл нийт нутгаар 1 сарын 30-ны байдлаар цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Дарвид 8 см, Чандманьд 6 см,  Манхан, Зэрэг сумдад 5 см цастай, цасны дундаж нягт 0.07-0.15 г/см3  -тай, Жаргалант, Манхан, Мянгад сумдад 4 см, Эрдэнэбүрэн, Булган, Дөргөн, Мөнххайрхан, Мөст, Цэцэг суманд 2-3 см, Ховд, Дуут, Алтай, Үенч сумдад 1 см 10 баллын цасан бүрхүүлтэй болсон байв. Чандмань хугарласан гуу жалга газраа 40-60 см, Манхан сумын өмнө болон баруун өмнө талын нутгаар хунгарласан газраа 10-15 см цастай байв. Цасны зузаан зудын хэмжээнд хүрээгүй нимгэн байсан ч гэсэн нийт нутгаар ургамлын ургалт муу 2017 оны зуншлага гандуу болсноос нийт сумдын нутгаар өвөлжилтийн байдал хундэрч зудархуу, Чандмань, Манхан, Дарви сумдаар цагаан зудын байдалтай өвөлжсөн. Булган, Алтай, Үенч сумдын нутгаар зуншлага хэвийн байсан, цас бага орсноос өвөлжилт хэвийн дулаахан өвөл болж өнгөрлөө.

Цасны өвлийн явуул судалгааны ажиглалтаар: Аймгийн нийт сумуудын өвөлжөө хаваржааны бүс нутгийг  хамарсан зогсоол цэгүүдэд өвлийн цасны явуул судалгааг сум тус бүрт 5-6 цэгт /нийт 84 зогсоол цэгүүдэд/ хийлээ. Энэ судалгаанаас харахад нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй  Булган, Үенч, Алтай, Дуут сумуудын багуудад 10 баллын цастай, цасны дундаж зузаан  1-4 см хунгарлаагүй, Эрдэнэбүрэн сумын багуудад цасны дундаж зузаан 2-3  см, , Мөнххайрхан сумын Алаг багт цасны дундаж зузаан  2 см, хунгарын зузаан 28 см, нягт 0,20 г/см3, Сэнхэр багт цасны дундаж 2-8 см, хунгарын зузаан 30 см, нягт 0,21 г/см3, Борт багт цасны дундаж зузаан 5 см, хунгарын зузаан 18 см нягт 0,20 г/см3, Хаг багт цасны дундаж зузаан 4 см, хунгарын зузаан 13 см, нягт 0,16 г/см3, Цэцэг сумын Хажинга ,Баянгол багуудад 10 баллын цастай цасны дундаж зузаан 7 см, нягт 0,19 г/см3, Ховд сумын багуудад 8-10 баллын цастай, цасны дундаж зузаан 1-7 см,   Баянбулаг, Цагаан бургас багт  хунгарын зузаан 20 см Баянбулаг, Баруун салаа,Улаан бураа багуудад цасны дундаж зузаан 5-7 см нягт 0,08-0,23г/см3,  Жаргалант сумын багуудад цасны дундаж зузаан 4-8 см, Бугат, Цамбагарав багт хунгарын зузаан 13-15 см нягт 0,12-0,20 г/см3  Зэрэг сумын багуудад 10 баллын цасны дундаж зузаан 4-7 см, хунгар гуу жалгандаа, 4-12 см нягт 0,08-0,17г/см3, Мянгад сумын багуудад цасны дундаж зузаан 4-9 см, Чарганат, Баянбулаг багт  хунгарын зузаан 10-15 см нягт 0,06-0,08 г/см3 Манхан сумын багуудад  цасны дундаж зузаан 4-10 см, хунгар гуу жалгандаа 8-10 см Ботгон багийн хунгар 25 см нягт 0,12-0,18 г/см3,  Дарви сумын нийт багаар битүү 10 баллын  цасны дундаж зузаан 9-17 см,  гуу жалгандаа 15-25 см, цасны нягт 0,29-0,40 г/см3 , Чандмань сумын багуудад 10 баллын цастай, цасны дундаж зузаан 4-13 см, хунгар гуу жалгандаа см 10-90 см, Хөрний зузаан 2-5 см, Талын булаг багт хунгар гуу жалгандаа 90 см, Тахилт багт хунгар гуу жалгандаа 75 см, Баянхайрхан багт хунгарын 30 см  нягт 0,15-0,28 г/см3  байсан байна.

ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар хэрхэн нөлөөлсөн байдал: Өнгөрч 2017-2018 оны өвөл нийт сумдын нутгаар   цасны дундаж зузаан 2-10 см цастай байсан. Ихэнх сумдад өвөлжилтийн байдал тайгүй цагаанаар зудархуу, Чандмань, Манхан, Дарви сумдаар цагаан зудын байдалтай өвөлжлөө. Өвөлжилт хүндрэх гол шалтгаан 2017 оны зун нийт нутгаар өвс ногооны гарц муу байсан, мал сүргийн тоо толгой бэлчээрийн даацаас олон дахин хэтэрсэн зэрэг байдлаас өөрийн аймаг сумын нутагт мал өвөлжих, хаваржих  нөхцөл хүндрэх байдал ихэнх сумдаар ажиглагдсан. Чандмань сумын ихэнх багийн малчид өөрийн аймгийн 5-6 суманд, хил залгаа аймгийн зарим суманд, Мөст сумын зарим малчид хил залгаа  сумдын  нутагт отроор өвөлжих хаваржих ажлыг аймаг сумдын удирдлагууд ярилцаж зохион байгуулж ажилласан. Нийт сумдын мал өвс тэжээлийн хомсдолд орж турж эцэх, 12 дугаар сарын дундаас 1 дүгээр сарын сүүлч хүртэл нийт нутгаар их хүйтэн жиндүү байснаас бог мал нэгнийгээ дарах, харангатах, мал хээл хаях зэрэг малын зүй бусын хорогдол их гарсан.                                     Дүгнэлт:

  • 2017-2018 оны өвөлжилтийн байдлыг дүгнэхэд нийт сумдын нутгаар цасны зузаан зудын байдалд хүрэх хэмжээний их цас ороогүй ч зун өвс ногооны гарц маш муу гантай байснаас бага зэргийн цас орход мал идэх өвсгүй, хэт хүйтэн 30-40 хоног үргэлжилснээс болж өлдөх, даарах бээрэх, тарга тэвээргээ алдах зүй бусаар хорогдох байдал их гарсан. Энэ өвөл нийт сумдын нутгаар цагаанаар зудархуу, 2-3 сум цагаан зудын байдалтай өвөлжсөн. Өвлийн хэмжээнд нийт сумдаар өвөлжилтийн байдал хүндрэлтэй байсан учраас мал зүй бусаар их хорогдсон.
  • 1 дугээр сард нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байсан.
  • Жилийн температурын дунджийг олон жилийн дундажтай харьцуулахад   Цэцэг, Дуут сумдаар олон жилийн дунджаас 0.8-1.7 градусаар хүйтэн, Чандмань, Дарви,  Манхан, Мөнххайрхан, Мөст, Ховд сумдын агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Булган, Үенч, Алтай  сумдын нутгаар олон жилийн дундаж температураас 1.7-3.9 градусаар дулаан байжээ.
  • Хур тунадас 6 дугаар сард боломжийн орсноос нийт нутгаар ургамлын  ургалтанд сайнаар нөлөөлж зуншлага хэвийн болсон боловч 7,8 дугаар саруудад хэт халуун өдөр олон хоногоор үргэлжилж, салхи шуурга ихтэй байснаас ургасан ургамал гандаж хатах, ургалт удааширч зогсонги байдалд орох зэрэг тайгүй нөлөө үзүүлснээс 2018 оны зуншлага нийт нутгаар дунд зэрэг болж, ургамал ногоо эрт гандаж хатсан.

2018 он урд жилүүдээс цас ихтэй нийт нутгаар зудархуу байдалтай, 2-3 сум цагаан зудын байдалтай өвөлжсөн. Хавар нийт нутгаар 5 дугаар сарын сүүл хүртэл хүйтэн жиндүү байснаас ургамал ногоо нам дор газраа 4 сарын дундаас, өндөр уулын сумдаар 5 сарын дундаас ургамал цухуйж эхэлсэн. Зундаа хур бороо тодорхой хэмжээгээр орсон боловч 7,8 дугаар саруудад олон хоног хэт халуун өдөр үргэлжилж хур бороо багснаас ургамлын ургалт удааширч зогсонги байдалтай болж, намар ургамал эрт гандаж шарласан.Зуншлага нийт нутгаар дунд зэрэг ургамлын ургалт тааруу ургаснаас нийт нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч, 2018-2019 оны малын өвөлжилт хаваржилтанд таагүй байх магадлалтай байна.

Тойм бичсэн ХААЦУ-ын инженер Ц.Дэлгэр               2019-01-28

 

                                                      

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-10-02 1970-01-01 12
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-21 1970-01-01 28
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-11 1970-01-01 35
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-09-01 1970-01-01 33
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-21 1970-01-01 27
2019 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-11 1970-01-01 33
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-01 1970-01-01 51
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-08-01 1970-01-01 43
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-21 1970-01-01 42
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-11 1970-01-01 45
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-01 1970-01-01 50
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-07-01 1970-01-01 43
2019 ОНЫ ЗУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-21 1970-01-01 45
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 60
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-03 1970-01-01 50
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-21 1970-01-01 47
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-11 1970-01-01 54
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-05-01 1970-01-01 65
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-21 1970-01-01 60
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 48
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-04-01 1970-01-01 61
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-21 1970-01-01 65
2019 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцлийн тойм 2019-03-19 1970-01-01 62
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-11 1970-01-01 60
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 59
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-03-01 1970-01-01 59
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-21 1970-01-01 66
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 83
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 79
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 67
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-11 1970-01-01 85
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-01 1970-01-01 104
2018 ОНЫ АРВАНХОЁР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-21 1970-01-01 95
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-11 1970-01-01 117
2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-12-01 1970-01-01 97
Ховд аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн 2018-08-28 1970-01-01 446