Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН 2023-2024 ОНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-12-12 16:20:53

Агаарын дундаж температурын хувьд: Энэ өвлийн хувьд 2023 оны 11,12 сарын агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим, Чандмань, Дөргөн сум 1-3  градусаар хүйтэн, Өндөр уулын бүсийн сумдаас Мөнххайрхан  ОЖДийн орчим, бусад нь ОЖД аас 2-3 градус дулаан, Алтайн өвөр говийн  Алтай, Булган сумдын нутгаар 1-3 градус дулаан, Үенч сум дундажийн орчим байлаа. 2024 оны 01 сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундажаас 4-5 градусаар дулаан, 02 сард Их нууруудын хотгорын сумдаас Чандмань ОЖД-аас 1 градус хүйтэн бусад сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим, Өндөр уулын бүсийн сумдаас Дуут, Цэцэг ОЖД орчим, бусад сумдаар ОЖД-аас 1 градусаар хүйтэн, Алтайн өвөр говийн сумдаас Булган ОЖД-аас 3 градус хүйтэн, Үенч Алтай сумдаар ОЖД-н орчим байлаа. 12 дугаар сарын дунд 10 хоногоос хүйтний эрч эрс чангарч хүйтэрсэн.  Агаарын дундаж температур  2023 оны 12 дугаар сард Алтайн өвөр говийн сумдаар 14-16 градус хүйтэн, Их нууруудын хотгорын сумдаар 18-20 градус,  Цэцэг нуурын хөндийгөөр болон өндөр уулын сумдаар 13-20 хүйтэн байсан. 2024 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногт  нийт  нутгаар фён салхины нөлөөгөөр хүйтний эрч нэлээд суларсан. Энэ өвлийн хувьд 2023 оны 12 дугаар сардаа нийт нутгаар хүйтэн, 2024 оны 1 дүгээр сарын эхний 10хоногт  харьцангуй хүйтний эрч суларсан боловч  II 10 хоногоос хүйтний эрч чангарч хүйтэн хадгалагдан  02 сардаа нийт нутгаар жиндүү хүйтэн байлаа.

Агаарын үнэмлэхүй бага температур: 2023 оны 12 дугаар сарын дунд арав хоногт цас орж  хүйтэрснээс нийт нутгаар  агаарын хамгийн бага темератур  шөнөдөө 31-37 градус хүрсэн. 1 дүгээр сарын эхний 10 хоногт хүйтний эрч  фён салхины нөлөөгөөр суларсан боловч 2-р 10 хоногийн сүүл болон  3-р 10 хоногт хүйтний эрч чангарч  Их нууруудын хотгорын болон Өндөр уулын бүсийн сумдын нутгаар  29-40  градус хүрч хүйтэрсэн, хамгийн хүйтэн Эрдэнэбүрэнд -40.0 градус хүрч хүйтэрсэн. 2 дугаар сарын  3-р 10 хоногт Алтайн өвөр говийн сумдаар цас орж агаартаа Булганд -44.0,  Алтай, Үенчид -39.0 градус хүрч хүйтэрсэн. Энэ өвлийн хувьд Алтайн өвөр говийн нутгаар болон Их нууруудын хотгор, Цэцэг нуурын хөндий, Өндөр уулын бүсийн сумдын зарим нутгаар жиндүү хүйтэн байлаа.

Агаарт -30 градусаас давж хүйтэрсэн хоногийн тоог авч үзвэл: 2023 оны 12 дугаар сард нийт нутгаар 1-7 өдөр, 1 дүгээр сард Мөнххайрхан, Алтай ,Үенч сумдын нутгаар ажиглагдаагүй бусад сумдын нутгаар  1-13 хоног, 2 дугаар сард Чандмань, Мөст, Мөнххайрхан сумдад ажиглагдаагүй бусад сумдын нутгаар 1-8 хоног тус тус ажиглагдсан байна.  Хамгийн олон хоног 12 дугаар сард Дуут, Эрдэнэбүрэнд 7, 1 дүгээр сард Эрдэнэбүрэнд 13, Зэрэг, Манхан, Мянгад, Цэцэгт 12, Дарви, Дөргөнд 11, Жаргалантад 10 хоног, 2 дугаар сард Эрдэнэбүрэнд 8, Манхан,  Мянгад, Цэцэг, Булганд тус бүр 7 хоног ажиглагдсан. Агаарт хамгийн хүйтэн  1 дүгээр сарын сүүлийн 10 хоногт  Эрдэнэбүрэнд -40.0, Булган суманд 2 дугаар сарын 2-р 10 хоногт -44.0  градусыг давж хүйтэрсэн тохиолдол тус тус ажиглагдсан байна. Агаарт -30 градусаас доош орж хүйтэн хоног өвлийн сарууддаа 15-28 хоног орчим үргэлжилжээ.

Хөрсний температурын хувьд: Хөрсний гадаргын дундаж температур 2023 оны XII  сард нийт нутгаар 15-20 градус, 2024 оны I сард 14-20 градус, II сард Их нууруудын болон Өндөр уулын сумдаар 13-19 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдад I сард 14-17 градус хүйтэн байжээ. Хөрсний хамгийн бага температур 2023 оны 12 дугаар сард нийт нутгаар 32-40 градус хүйтэн байсан бол үүнээс Алтайн өвөр говийн сумдаар 35-40,  Их нууруудын болон өндөр уулын сумдаар 32-40 градус хүрч хүйтэрсэн. 2024 оны 01 сардаа хөрсний хамгийн хүйтэн нийт нутгаар 28-42 градус, хамгийн хүйтэн Эрдэнэбүрэнд -42.0 градус хүрсэн. 02 сард Цас ихтэй Булган, Алтай, Үенч сумдад 40-45 градус хүрч эрс хүйтэрсэн. Хөрсний гадарга дээр -40 градусыг давж хүйтэрсэн хоногийн тоог авч үзвэл 12 дугаар сарын дунд 10 хоногт Дуут, Булган, Алтай сумдад тус бүр 1 хоног, 01 сард Эрдэнэбүрэнд 4, Цэцэгт 1,  02 сард Булганд 3 ,Алтай,Үенчид тус бүр 1 хоног ажиглагджээ.  Бусад сумдын нутгаар хөрсөн дээр -40.0 градусыг давсан хүйтрэлт ажиглагдаагүй.

Салхи шуурганы хувьд: Салхины хамгийн их хурд 2023 оны XII сарын эхний 10 хоног, 2024 оны I сарын 1,2-р 10 хоног, II сарын эхний 10 хоногт нийт  сумдын нутгаар хүчтэй салхи шуургатай байсан. Салхины хамгийн их хурд секундэд Зэрэгт 43 метр, Чандмань, Ховд суманд 34 метр XII сард, 2024 оны I сард Ховд 34 метр, Дуут 28 метр,   II сарын дунд 10 хоногт Дарви, Ховд сумдад 34 метр, Чандмань 32 метр, Мөнххайрхан 30 метрийг давж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурчээ.  2023 оны 11,12 дугаар сарын 1,3-р 10 хоног, 2024 оны 01 дүгээр сарын 3-р 10 хоног, 02 дугаар сарын 1,3-р 10 хоногт харьцангуй салхи шуурга багатай байжээ. 2024 оны 1дүгээр сарын дунд 10 хоногт хүчтэй фён салхи салхилсан. 10 метрээс дээш салхитай өдрийн тоо хамгийн олон өдөр  2023 оны 11 дүгээр сард  Мөнххайрханд 20, Мөст, Цэцэгт 10, 12 дугаар сард Мөнххайрханд 18, Ховдод 10, Мөстөд 9,  2024 оны 01 дүгээр сард Мөнххайрханд 19,  Ховдод 10, Дуутад 8 өдөр тус тус ажиглагджээ. Дээрх түүвэр судалгаанаас харахад Өндөр уулын бүсийн сумдын нутгаар харьцангуй салхи шуурга ихтэй байжээ . Нийт нутгаар  2023 оны 11 дүгээр сард 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо  4-21 хоног, 12 дугаар сард уулархаг бүс нутгаар 2-18 хоног, 2024 оны 1 дүгээр  сард ихэнх нутгаар 1-19 хоног,02 дугаар сард 1-14 хоног ажиглагдсан байна. Алтайн өвөр говийн сумдын нутгаар энэ өвөл хүчтэй салхи шуурга бага ажиглагдсан байна.

Хур тунадасны хувьд: Нийт нутгаар 2023 оны 11 дүгээр сард 78.6 мм буюу ОЖД-аас ахиу, 12 сард 35.1 мм буюу Жаргалант, Зэрэг, Эрдэнэбүрэн, Манхан, Мөст, Цэцэг сумдууд ОЖД-аас бага

, Булган,Үенч ОЖД-ийн орчим бусад сумуудаар ОЖД-аас ахиу хур тунадас орсон. 2024 оны 1 дүгээр сард нийт хур тунадас 44.9 мм буюу Булган, Үенч ОЖД-аас бага, Дуут ОЖД-ийн орчим бусад нутгаар ОЖД-аас ахиу хур тунадас орсон. 11 дугаар сард нийт нутгаар 1-12 удаа цас, нуурын талст цан ажиглагдаж 0.0-11.2 мм, 12 дугаар сард нийт нутгаар 1-8 өдөр 0.0-6.6 мм цас орсон. 2024 оны 1 дүгээр сарын 1,2-р 10 хоногт нийт нутгаар 1-6 өдөр цас орсон байна. 02 дугаар сарын дунд 10 хоногт Алтай, Булган, Үенч сумдад 2-3 удаа 18.1-23.1 мм  цас орсон бол 1,3-р 10 хоногт 2 удаа 1.8-5.8 мм цас орсон. 1 дүгээр сарын 1,2-р 10 хоногт Өндөр уулын болон Их нууруудын хотгорын зарим сумдаар  1-3 удаа цас орж 0.0-5.8 мм, 2 дугаар сарын эхэн болон сүүлийн  10 хоногт ихэнх нутгаар 1-3  удаа 57.9 мм цас орсон. Энэ өвөл Алтайн өвөр говийн сумдаар ахиу хэмжээний цас орсон байна.  

Цасан бүрхүүлийн хувьд: Энэ өвлийн  2023 оны 11 дүгээр сарын  III арав хоног,12 дугаар сарын II, III 10 хоногт ихэнх нутгаар 1-3 , Алтайн өвөр говийн сумдаар 3-12 см зузаан  цас орж  цасан бүрхүүл тогтсон. Өвлийн сарууддаа  Алтайн өвөр говийн сумдад цас нэмэгдэн орж 16-29 см, цасны нягт 0.18-0.23 г/см3, цас ихтэй газраа гуу жалгандаа 60-80 см, ууландаа 100-120 см зузаан цастай байлаа. Их нууруудын хотгорын сумуудаар цасны зузаан 0-5 см зузаан, 8-10 баллын цасан бүрхүүлтэй. 1 дүгээр  сард  Их нууруудын хотгорын сумдаар цасны дундаж зузаан 1-4 см, Алтайн салбар уулс болон өндөр уул нуруудаар цастай, цас ихтэй газраа цасны дундаж нягт 0.13-0.18 г/см3-тай байлаа. 2 дугаар сарын сүүлийн 10 хоногийн байдлаар Алтайн өвөр говийн сумдын нутгаар цасны зузаан 16-29 см битүү цасан бүрхүүлтэй, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн сумдад 0-1 см бусад  нутгаар дулаарч цас хайлсан.

Өнгөрч байгаа өвөл Алтайн өвөр говийн нутгаар цас ихтэй хүйтэн, аймгийн бусад  нутгаар цас багатай харьцангуй гайгүй  өвөл болсон. Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилт хаваржилтын бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байлаа.  Зуншлагын байдал 2023 оны 8 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд хэвийн, 80 гаруй хувьд дунд зэргийн буюу гандуу зуншлагатай байсан.Мөн зудын эрсдлийн 2023 оны 11 дугээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд их буюу нэн их эрсдэлтэй гарсан бол 12 дугаар сарын 20-ны мэдээгээр аймгийн нийт нутгийн 100 хувь нь их буюу нэн их  эрсдэлтэй зэрэглэлд хамрагдаж гарснаар нийт нутгаар цас их орж, цаг агаар муудвал зудын эрсдэл үүсэж өвөлжилт хүндэрхээр нөхцөл бүрдсэн. Энэ мэдээллээс хойш зудын эрсдлийн зурган мэдээлэл гараагүй зудын үнэлгээ гаргаж эхэлсэн. Зудын үнэлгээгээр 2023-2024 оны өвөлжилтийн нөхцөл байдлыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын Зудын шалгуур үзүүлэлтээр Алтай, Үенч, Булган сумууд  цагаан зудтай, Эрдэнэбүрэн, Дарви сумдаар цагаанаар зудархуу байдалтай өвөлжсөн.

Зөвлөмж:  Их хүйтэн болон цасан шуурганы улмаас бод, бог мал бэлчээрт гарч тайван идээшилж чадахгүй бээрч сульдах, доороосоо жиндэх, хээл хаях, өтөг бууц хөлдөх зэргээр  МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байсан. Бүх сумдад 2 дугаар сарын сүүлийн мэдээгээр  300-2200 гаруй тооны мал хорогдсон мэдээ ирүүлсэн. Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар  зун  гандуу  байснаас бэлчээрийн нэгжийн ургац бага, малын тарга хүч дутуу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, малын тоо толгой хэт их,  бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурах, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зудад өртөх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг зөвлөж байсан.

3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр хүйтний эрч суларч, ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–5ºС–аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12 14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа тул мал төллөх үеэр цаг агаар үе үе муудах  урдчилсан төлөв гарсан тул малчид цаг агаарын богино хугацааны мэдээг амьдрал ахуйдаа тогтмол авч ашиглаж байхыг зөвлөж байна.

 

                   Тойм бичсэн: ХААЦУС-ын ахлах техникч  Ж.Жаргалзаяа

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-26 1970-01-01 19
2024 ОНЫ 11-Р САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-11 1970-01-01 42
2024 ОНЫ СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-04 1970-01-01 167
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-04 1970-01-01 153
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-14 1970-01-01 167
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-01 1970-01-01 163
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-01 1970-01-01 173
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2024-09-27 1970-01-01 193
2024 оны 09-р сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2024-09-24 1970-01-01 205
ХОВД АЙМГИЙН 2024-2025 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2024-09-18 1970-01-01 218
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-11 1970-01-01 215
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-03 1970-01-01 171
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-03 1970-01-01 171
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-21 1970-01-01 197
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-12 1970-01-01 204
2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-02 1970-01-01 233
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-02 1970-01-01 228
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-07-22 1970-01-01 191
2024 оны 7-р сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2024-07-12 1970-01-01 243
2024 оны 6-р сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2024-07-02 1970-01-01 275
2024 оны 6-р сарын цаг агаарын тойм мэдээ 2024-07-02 1970-01-01 223
АЙМГИЙН НИЙТ НУТГИЙН 2024 ОНЫ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-06-24 1970-01-01 214
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-21 1970-01-01 261
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-17 1970-01-01 251
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-03 1970-01-01 213
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-03 1970-01-01 229
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-22 1970-01-01 242
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-14 1970-01-01 271
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 236
2024 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 246
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-21 1970-01-01 280
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-18 1970-01-01 241
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 232
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 272
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-21 1970-01-01 305
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 299
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 249
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 255
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-21 1970-01-01 281
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-14 1970-01-01 287
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-02 1970-01-01 268
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 280
2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 268
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 248
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 359
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм 2024-01-22 1970-01-01 284
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-22 1970-01-01 281
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-13 1970-01-01 251
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 328
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 313
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ 2023-11-22 1970-01-01 369
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-22 1970-01-01 278
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 326
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-01 1970-01-01 366
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 282
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 309